СПОРТ

Жүдо: Португалын гранпри маргааш эхэлнэ

Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Австрид хийсэн хамтарсан бэлтгэлээ дуусгаад, шинэ оны эхний тэмцээндээ оролцохоор Португалд очлоо. 2024 оны цуврал тэмцээний салхийг хагалж буй Португалын гранприд 92 орны 644 тамирчин зодоглоно.

Маргааш эхлэх тус тэмцээнд манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй долоон тамирчин өрсөлдөхөөр мэдүүлэг өгчээ. Гранприд өрсөлдөх 92 орноос 20 нь арваас дээш хүний бүрэлдэхүүнтэй байгаа юм. Гранпри ангиллын тэмцээнд 92 орон оролцож байгаа нь дээд амжилт билээ.

Тэмцээний сугалаа өнөөдөр орой гарах бол маргааш эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болно. Маргааш манай бөхчүүдээс 60 кг-д Э.Ариунболд, Э.Сумъяабазар, 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 57 кг-д Л.Энхрийлэн нар барилдах юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button