Нийгмийн

Улаанбаатарт -33 хэм хүйтэрнэ

Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -39...-44 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Туул голын хөндийгөөр -31...-36 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -26...-31 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -16...-21 градус, бусад нутгаар -22...-27 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28...-33 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -20...-25 градус, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар -15...-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -31...-33 градус, бусад хэсгээр -24...-26 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -29...-31 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -29...-31 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүйтэрнэ л гэхийн.дулаарна л гэхийн бүр тархи эргүүлчих юмаа.хэзээний мэдээ болох нь ч тодорхойгүй.мэдээ нь ч он сар өдөргүй.цага агарын мэдээ ч хэзээнийх юм ойлгомжгүй.ийм юм бичиж яадаг байнаа.

Холбоотой мэдээ

Back to top button