Гадаад мэдээДЭЛХИЙ

Америк эрэгтэй болзож байсан эмэгтэйчүүдээ нэр хүндэд халдсан гэж шүүхэд өгчээ

Чикаго хотод оршин суудаг 32 настай Никко Д’Амбросио нэртэй эрэгтэй болзож байсан эмэгтэйгтэйчүүдээ нэр хүндэд нь халдсан хэргээр шүүхэд өгсөн байна. Түүний шүүхэд мэдүүлсэн гомдлоос харвал “Are Dating The Same Guy” буюу “Бид Нэг Залуутай Болзоод Байна Уу” гэсэн нэртэй Фэйсбүүк групп дээр болзож байсан хүмүүс нь “нойтон хамуу шиг”, “хаяад яваад өгсөн” гэж бичсэн аж.

Өнгөрсөн жилийн сүүлээр тус Фэйсбүүк групп дээр өөрийнх нь нэр, зургийг нийтэлж нэр хүндэд нь халдсан гэж Д’Амбриосо үзжээ. Тус хувийн Фэйсбүүк групп дээр эмэгтэйчүүд болзож байсан эрэгтэйчүүдийнхээ эвгүй санагдсан талыг бичдэг байна.

Өөрийнх нь талаар нийтлэлийг анх бичсэн эмэгтэй түүнтэй өнгөрсөн жилийн сүүлээр хэд хэдэн удаа болзоонд явсан гэж баримт бичигт дурджээ. Тэр эмэгтэй нийтлэлдээ Д’Амбриосог хөрөнгө мөнгөө гайхуулж “Миний муу талыг харах тийм ч их хүсэх зүйл биш. Ялангуяа ажлын дуудлагатай байх үед минь гэж хэлсэн” хэмээн бичсэн юм.

Тус нийтлэлийн сэтгэгдэл хэсэг дор Д’Амбриосотой болзсон бусад эмэгтэйчүүд үүнтэй ижил зүйл болсон хэмээжээ. Нэгэн эмэгтэй “Түүний талаар энд өмнө нь нийтлэгдсэн. Нийтлэл дээр түүнтэй шөнийг өнгөрөөхийг хүсээгүй болохоор үг хэлээр доромжилсон мессеж явуулсан гэж бичсэн байсан” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.

Д’Амбриосо шүүхэд мэдүүлсэн гомдлоо тус группийн модераторууд болон болзож байсан эмэгтэйчүүд гэх мэт 27 хүний эсрэг гаргасан байна. Тэрбээр нэр хүндэд нь халдаж, хувийн мэдээллийг нь зөвшөөрөлгүй тараасан, хувийн нууцад халдсан гэх шалтгаанаар 75 сая ам.долларын нөхөн төлбөр нэхэмжилжээ.

Эх сурвалж: New York Post

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button