СПОРТ

Б.Гончигсүрэн Португалийн Гран При тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн болох Португалын Гран При Одивелас хотод болж байна. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлж 16 тамирчин оролцлоо.

Гурван өдөр үргэлжилсэн тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй -100 кг жинд Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртжээ. Тэрбээр "С" хэсэгт Германы Жорж Удсилауриг ялж шөвгийн наймд шалгарсан боловч Испанийн Николоз Шеразадишвилид ялагдал хүлээсэн юм. Улмаар Киприйн Жоржиос Кроссаниотакис, Японы Кайто Грийн нарыг ялж медалийн тавцанд зогсов. Түүний жинд Оросын Матви Каниковскы түрүүлсэн юм.

Ц.НАРАНЦАЦРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button