Чой хамбын хамааралтай “Нүхт тур” ХХК МИАТ ТӨХК-ийн хоолны тендер будилуулж, ганцаараа монополчилсон түүх
Цар тахлын улмаас МИАТ ТӨХК түүхэнд байгаагүй алдагдалд орж дампуурлаа зарлахдаа тулж байсан ч, өнгөрсөн жил ашигтай ажиллаж босож чадсан. Хамгийн том шалтгаануудын нэг нь шатахуунаа хэт өндөр үнээр шахаж, олон тэрбумын нугалаа гаргадаг Ц.Анандбазарыг монополоос гарсан явдал байв. Одоо МИАТ ТӨХК-ийг муухай харагдуулж байгаа зүйл нь хоол. Үүнд Д.Чойжамц хамбын монополчлол тогтоод 15 жил болжээ.
Нэг. Зарлагдсан тендерүүдийг будилуулж, 15 жил дангаараа монополчилсон "Нүхт тур" ХХК
Яагаад монополчлол вэ гэдгийг тайлбарлая.
Манай улс "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль"-ийг 2006 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн байдаг.
Ийм хууль байсаар атал 2009 онд ямар ч тендергүйгээр, шууд хулдалдан авалтын “Агаарын хөлгөөр зорчигчдын хоол бэлтгэн нийлүүлэх тухай гэрээ” гэгчийг “Нүхт-тур” ХХК-тай хоёр жилийн хугацаатайгаар байгуулсан аж. Хамгийн хорлонтой нь, МИАТ ТӨХК зорчигчийн хоолыг өөрөө бэлтгэн явуулдаг алба хэлтэстэй байсныг тухайн үеийн Гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан менежментийн хувьчлал нэрийн дор татан буулгаж байгаад гэрээлжээ. Улмаар “...Гэрээг хоёр жилийн хугацаатайгаар хоёр удаа сунгаж болно” гэсэн ч, өдгөө бүр 15 жил болчихсон байна. Тендерийн хууль сайн хэрэгжиж буй цаг үеүдэд ч, хэвээрээ явж гэсэн үг.
Аудитын байгууллагуудаас катерингийн үйлчилгээг тендерийн хуулийн дагуу явуулахыг удаа дараа анхааруулж иржээ. Тендер зарлаагүй биш зарлаж ирсэн аж.
2015 онд Ази-Европын дээд түвшний уулзалт /АСЕМ/-тай холбогдуулан Ерөнхийлөгчийн тамгын газрын 2015.04.20-ны өдрийн 35/264 тоот, Зам, тээврийн яамны 2015.06.22-ны өдрийн 03/2715 тоот албан бичгээр тус, тус үүрэг болгож, “Нүхт тур” ХХК-ийн гэрээг сунгажээ.
2015, 2016 оны үес зарлагдсан тендерт нислэгийн үеийн катерингаар дэлхийд тэргүүлэх зэрэглэлийн “Gate Gourmet” компани оролцож шалгарчээ. Гэтэл “Нүхт тур” ХХК шүүхээр заргалдсаар буцаасан байна.
2017 оны 08 сард ЗТХЯ-ны Дэд сайдын Зам тээврийн хөгжлийн сайдын 2017 оны МИАТ ТӨХК-ийн талаар авах арга хэмжээний тухай 15 дугаар тушаалын 1 дэх заалтын хүрээнд “Нүхт тур” ХХК-тай байгуулсан гэрээг барин ажиллах албан бичгээр сунгажээ.
2019 онд Ш.Гантулга даргатай Үнэлгээний хороо байгуулагдсан ч, тендерийн бичиг баримт боловсруулах батлуулах ажил шалтгаангүй хойшилсоор төсвийн жилээ дуусгажээ. Өөрөөр хэлбэл "Нүхт тур" ХХК-тай хамаарал бүхий Ш.Гантулга зориуд гацаасан гэж ойлгогдохоор.
2020 онд "ковид-19"-ийн цар тахлын хүндрэлээс үйл ажиллагаа огцом буурч төлөвлөх боломжгүй байсан тул тендер зарлаагүй.
Тодотгоход: "Нүхт тур" ХХК-тай 2009 онд байгуулсан гэрээгээ 2016-2020 оны хооронд ТАВАН удаа сунгасан байгаа юм. Энэ бүхэнд ЕТГ, ЗТХЯ-ны гэхчлэн томоохон албан тушаалтнуудын албан бичгээр шууд сунгаж байсан тохиолдлууд ч байна.
2021 онд Н.Одмөнх даргатай Үнэлгээний хороо байгуулагдаж, зарласан тендерт ганцхан "Нүхт тур" ХХК оролцож, шалгарсан. Шалгарснаас хойш 30 хоногттоо гэрээ байгуулаагүй. Учир нь тендерт ирүүлсэн нэгж хоолны үнийн жагсаалт нь нийт үнийн дүнгээс зөрүүтэй байсан зэрэг шалтгаануудаар талууд санал зөрөлдөж, гэрээгээ байгуулж чадаагүй.
2023 онд 5 сард зарласан тендерт таван санал ирсэн боловч шаардлага хангаагүй. Наймдугаар сард ахин зарласан тендерт "Нүхт тур" үнийн саналаараа тавдугаарт жагсжээ. Тендерт оролцохдоо сүүлийн жилийн санхүүгийн тайланг цахимаар баталгаажуулаагүй тул хуульд заасан ерөнхий шаардлага хангаагүй байна.
Хамгийн сүүлд 2023.10.09-нд МИАТ ТӨХК зорчигдын хоол /катеринг/-ийн 9,5 тэрбум төгрөгийн нээлттэй тендер зарлажээ. Тендерт "Эйр катеринг" ХХК, "Хойдмөрөн" ХХК, "Рэд рок катеринг" ХХК, "Блүфин катеринг сервис" ХХК, "Номадс катеринг энд" "Нүхт тур" ХХК зэрэг зургаан компани оролцож, "Ред рок катеринг" ХХК шалгараад байна. Өдгөө "Нүхт Тур" ХХК аравдугаар сард Сангийн яаманд гомдол гаргаж, дахин шүүх хуулийн байгууллагаар буцаалгахаар хөөцөлдөж яваа аж.
Мөн Хөшигийн хөндийн нисэх буудлын хамгаалалтын бүсэд катерингийн зориулалттай объект байгуулах концесст “Нүхт-тур” ХХК оролцоогүй хэрнээ нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрээр концессыг хүчингүй болгуулж байжээ. Энэ асуудал нь ҮХЦ-д хүртэл хүрч шийдвэрлэгдэж байсан аж.
Тендер зарлагдах бүрт оролцогч орж ирэхгүй, эсвэл хүчингүй болсон кейс бүрийн ард "Нүхт тур" ХХК ямар нэгэн байдлаар байсаар иржээ гэж харагдана.
"Нүхт тур" ХХК 15 жил монопол байдлаар хоол нийлүүлэхээс гадна МИАТ ТӨХК-ийн хөрөнгөөр авсан катеринг ачигч автомашиныг ашиглаж, тээврийн хэрэгслийн жолооч, ачигчдын цалинг хүртэл МИАТ ТӨХК-аас гаргуулдаг аж. Шатах, тослох материал засварын урсгал зардлаа ч өөрсдөө гаргадаггүй байна. Хоол үйлдвэрлэлтэй холбоотой зарим тоног төхөөрөмж, эд хогшил хүртэл МИАТ ТӨХК-ийн баланс дээр бүртгүүлжээ. МИАТ ТӨХК-ийн хөрөнгийг үнэгүй ашиглан үйл ажиллагаа явуулж ирсэн нь ямар хэмжээний ашиг сонирхолтойг илтгэнэ.
Ийм байтал хоолны чанарын асуудал нь бүр Засгийн газрын хуралдаанаар ч орж байсан аж. Өнгөрсөн хугацаанд зорчигчийн хоолноос үс, хумс, эрэг боолт, мяндсан утас, гялгар уут зэрэг гадны биет илэрч. Хөгцөрч муудсан орц бүтээгдэхүүн гарах, хоолны хордлого үүсгэсэн зэрэг баримтууд бий.
Хоёр. СХЕМ: "Нүхт тур" ХХК-ийн цаадах ЭЗЭД ба УЛСТӨР
"Нүхт Тур" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Хоржав гэх иргэн ажиллаж байгаад бурхан болсон. Өдгөө тус компанийг түүний эхнэр гэгддэг Нацагийн Хандсүрэн, Хоржавын Амгалан нар эзэмшдэг. Булган аймгийн хүмүүс аж.
Хоолны үйлчилгээ үзүүлдэг албаа татан буулган байж "Нүхт тур" ХХК-тай анх гэрээ байгуулсан хүн нь МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан Г.Жаргалсайхан. Тухайн үед хоолны асуудлаар шалгагдаж, "Түүний тушаалаар “Нүхт тур” компанид 200 сая төгрөгийг шилжүүлдэг байсан" гэх мэдүүлгийг ажилтан нь өгч байсан мэдээлэл хэвлэлд бичигдэж үлджээ. Г.Жаргалсайхан нь Төв аймгийн уугуул. Д.Чойжамц хамба Төв аймгийн Бүрэн сумынх. Иймд Г.Жаргалсайхан нь М.Энхболд, Д.Чойжамц хамба нартай ойр байж ирсэн гэгддэг. Нэмээд Д.Хоржав Хамба Д.Чойжамц нар МУИС-ийн Цаг уурын ангид суралцаж байсан, найзууд аж.
Г.Жаргалсайханы дараа Ш.Гантулга 2015 онд “МИАТ” ТӨХК-ийн Хангамж, үйлчилгээний хэлтсийн даргаар ирж, 2016-2020 оны хооронд Коммер эрхэлсэн дэд захирлаар ажилласан. "Нүхт тур" ХХК-ийн биет төлөөлөгч МИАТ ТӨХК-д орж ирсэн гэхэд хилсдэхгүй. Учир нь тэрбээр 2015-2020 оны хугацаанд “МИАТ” ТӨХК-ийг төлөөлж, “Нүхт тур” ХХК-тай тендергүйгээр гэрээний хугацааг таван удаа сунгасны хоёрыг нь гардан хариуцаж байсан хүн. 2017 онд МИАТ ТӨХК-ийн хөрөнгөөр "Нүхт тур" ХХК-нд катерингийн машин авч өгсөн байна. 2020 оны үес МАН-ын нарийн бичгийн дарга Ш.Бат-Энхийг онцгой дэглэм зөрчин, онгоцны VIP суудалд суух давуу эрх олгосон гэх хэл аманд өртөж, ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. МИАТ ТӨХК-иас явмагцаа “Нүхт тур” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Хандсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болсон тухай мэдээлэл бий.
Хамба лам Д.Чойжамц бол Монголын Гандан хийдийн тэргүүнээр 31 жил заларсан. Тэр шашны засаглалаас 30 жил буугаагүй байхад Монголын Засгийн газарт 17 Ерөнхий сайд солигдсон байдаг. Энэ утгаараа тэр ямар ч улстөрч рүү хувийн асуудлаа яриад утас цохиход "үгүй" гэх хариулт сонсдоггүй хэмжээний нөлөөллөө хөшигний ард үүсгэсэн гэсэн үг. Тиймээс найзуудынхаа бизнесийн ямагт хамаалагч нь байж иржээ гэж харагдана. Түүний нөлөөгөөр "Нүхт Тур" ХХК-ийн энэхүү монопол эрх нь олон жил хадгалагдсан байх боломжтой юм.
Үргэлжлэл бий...
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хоол нохойн хоол
Хамба бас ийм айхтар хүн байсынмуу
Чой хамбыг худ�##� зуйлээр зориуд гутгэжбайнаа хэний явууллага аж Хэн я унэмшмхгуй шинэ богд сонгогдсон нь туунийг олон дайсантай болгожээ Хичнээн гутгэвч унэн. Ялна
Хамба яаж хоцрох вэ
Хамба ямар холбоотой юм бэ? Хэрэг тарьсан хэн нэгнийг таньдаг, магадгүй найз нөхөд байлаа гээд хамт хэрэгтэн болох болж байна уу? Хамбыг хүчээр аваачиж наасан гэнэн бичлэг харагдаж байна.
Lyibarchin zalkhai birduud ur tuluusuu.tultsguu
Яасан муухай худлаа бичиж байна аа. Чой хамба 1069 онд МУИС- ийн цаг уурын ангид элсэж байсан. Гэтэл тэр Хоржав гэдэг хүн чинь одоо байв�##� 80 гарсан, цаг уурч мэргэжилтэй орсод төгссөн хүн шүү дээ. Бүгд худлаа. Сэтгүүлч жаахан үнэний голтой юм бичээч ээ
Ямар ч үед явсан , онгоцны хоол иддэггүй. Заваан юм өгдөг
Онгоцонд оронгуутаа л хоол хүлээгээд суудгаа мэдэхгүй байж юун нэрэлхүү юм.
Ийм заваан юм өмөөрсөн Нөгөө тогооч нэртэй луйварчин одоо чи юу хэлмээр бна. Адгийн новшоо
МИАТ-ын хоол муу байгаа нь я�##�т ч үгүй үнэн, гэхдээ хамба лам ямар холбоотойг уншаад ойлгосонгүй, ингэж таамгаар хүнийг гүтгэж болохгүй байхаа, үргэлжлээд бичих гэж байгаа бол, яаж энэ хоолыг сайжруулах т�##� дээр л анхаармаар юм даа
муу хув�##�з
За боль доо Одоо өвгөн хамбаараа оролдож яахнав дээ
Хөгшин хув�##�з зүгээр байж чадахгүй бас хулгайч байсан юмуу энийгээ илчлэгдэхээс өмнө суудлаа өгч амжиж
Хамба өөрөө онгоцондоо суугаад гудрах хэрэгтэй
Чойжамцад ямар хамаатайгий нь орт ойлгосонгүй !
Хамбын компани юм байх гээд л гайхаад үзтэл хаа хамаагүй л юм байна. Чой хамбын ангийнх нь хүний бизнeс гээд л хамбыг элдэвлээд байж болохгүйштээ. Сэтгүүлчид ч гэж чиг зүггүй хэдэн юм байдаг болждээ. Хамба тэгж компани бизнeс мэт орчлонгийн юманд сүнсээ уяхгүйгээ мэдэхтэйгээ хүн.
Тэгээд Ред Рок нь катерингийг аваад МИАТ-ын хоол бүүр мудсан даа. Тогооч Энхээгийн лайвыг саяхан үзсэн л байлгүй.
Найз нь юм чинь оролцоотой л байж таараа гэсэн таамаг дэвшүүлжээ. Таамгаа батлах хэрэгтэй л дээ.
1096 онд терсен Чой гуайн сунс мен ч хол явж дээ Бурханы шашин ч айхавтар хучтэй ажгуу