Нийгмийн

Эл өдөр бар, нохой жилтнээ аливаа үйл хийхэд ЭЕРЭГ САЙН

БИЛГИЙН ТООЛЛЫН 21

2024.01.31 / ЛХАГВА ГАРАГ ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН ДОЛООН УЛААН ХӨХ МОРЬ ӨДӨР

  • Үс засуулвал: Өвчин ирнэ
  • Наран ургах, шингэх: 08.22-17.49
  • Суудал: Мод

Аргын тооллын 1 сарын 31, Буд гараг. Билгийн тооллын 21, Тугчин одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button