УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Э.Болормаа улаан хивс ярьж, шүүмжлүүлэв

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа улаан хивсний паянг үргэлжлүүлэв. Тодруулбал, тэрбээр "Ерөнхийлөгчийн алхсан хивсэн дээр аварга малчдыг алхуулна" гэж хэлсэн нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад байна.

Энэ тухай ярилцлага өгөх үеэрээ "Аймгийн Засаг даргын зөвлөл хэлэлцээд малчин, тариаланч, саальчин, хошой аварга гэсэн төрлүүдээр нийт 91 өрхийг тодруулсан. Өнгөрсөн жил "аварга малчин" гэснийг "аварга малчин өрх" болгож, журмаар бодлогын өөрчлөлт хийсэн. Сумынхаа төвд улаан хивсний ёслол хийнэ. Миний бодож байгаа зүйл улаан хивсний ёслолоор Ерөнхийлөгчийн гишгэсэн улаан хивсэн дээр малчид гарч, шагналаа гардан аваасай" хэмээн ярьжээ.

Товчхондоо "Ерөнхийлөгчийн гишгэсэн хивсэн дээр малчид гишгэх нь сайхан зүйл" гэх утгыг илэрхийлсэн нь цахим орчинд эгдүүцэл төрүүлжээ. Өнгөрсөн 2023 оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ховд аймагт айлчлах үеэр иргэдийг мөлхүүлж, улаан хивс угаалгасан зураг шүүмжлүүлээд өнгөрсөн. Тэрхүү улаан хивсэн дээрээ малчдыг алхуулах гэж байгаагаа багатан ярьж байгаа нь энэ аж.

Э.Болормаагийн хувьд, "боловсрол, мэргэжил өндөртэй" хэмээн үнэлэгдэж, 2022 оны сүүлээр "анхны эмэгтэй Засаг дарга" тодотгол өвөртлөөд дуу шуутайхан томилогдож байсан билээ. Очсон даруйдаа "Би Ховдын хүн болсон" хэмээн ярьж байв. Өдгөө малчдад таалагдах гэхдээ улаан хивс ярьчихсан аргаа барангуй сууж байгаа гэлтэй.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 31, 2024 17:00

Мэдлэгтэй боловсролтой гээд дарга болдог ч юм биш,
Гол нь амьдр�##�ын гүүлгэн ухаан, эх орноо, ард түмнээ гэсэн мяндсан ухаан гол байх. Дээр нь м�##�чидын амьдр�##�ыг мэддэг, хүнээ гэсэн сэтгэлтэй байхад болно до.

Эртний түүхт Ховд хотын иргэн
Эртний түүхт Ховд хотын иргэн
1 сар 31, 2024 17:12
Reply to  Зочин

Тэнэг ЗОЧИН чи Х|Х зууны юм ярьж сууна, өнөөдөр ямар ч шатны дарга хийхэд МЭДЛЭГ,БОЛОВСРОЛ заав�##� хэрэгтэй ! Ховдын хэдэн хахуульчин оркууд л энэ хүүхнийг �######�уулах гэж улы нь шагайгаад байгаан.
Дэлхийн одууд л улаан хивсэн дээгүүр а лхадагийн !
Хэдэн м �##�чидаа а лхуулах нь зөв, дэлхийн жишигт нийцсэн шинэлэг ажил, олон түмэн ч дэмжиж бна !
Хэдэн оркууд дуугаан тат !

Зочин
Зочин
1 сар 31, 2024 17:44

Энэ түүхий тарвасаа тэгээд бүр дахиад дээш нь татаад их хур�##�д суулгана гэж тэнэгтээд байгаа биз дээ. Төрийн мeрит зарчим а лдагдаж, ямар ч төрийн мeханизмд ажилласан туршлагагүй энэ хэдэн яажгар хүүхнүүдээ тооноор шидэж томруулаад л өнөөдүүл нь дүфф дүфф юм ярихаас цаашгүй

Зочин
Зочин
1 сар 31, 2024 17:46

Энэ хүүхэн чинь эцэгтэйгээ хамт байг�##�ь орчны үнэлгээний компаниараа дамжуулж Оюу толгойгорс улир�##� тутам 300 саяыг авдаг гар. Тэгчихээд бас амeрикт ажилласан ца�##�ингаа цуглуулсан юм гээд яг Монголчуудыг юу ч мэдэхгүй тэнэг гээд итгэчихсэн

Зочин
Зочин
2 сар 1, 2024 05:25

Бахдан ярих.монголоо хаана гээчхээв

Холбоотой мэдээ

Back to top button