Их Британийн сайд цалингаараа байрны зээлээ төлж хүчрэхгүй болох тул ажлаа өгчээ
Их Британийн парламентын гишүүн цалингаараа байрны зээлээ төлж хүчрэхгүй болох тул албан тушаалаа хүлээлгэн өгсөн байна. Норфолк мужаас нэр дэвшсэн Жорж Фриман өнгөрсөн арван нэгдүгээр сард Шинжлэх ухааны сайдын албан тушаалаа өгсөн юм.
Тэрбээр жилийн 118,300 фунт стерлингийн цалингаараа орон сууцны зээлээ төлж чадахгүй болох байсан аж. Фриман блог нийтлэл хийхдээ “Миний байрны зээлийн эргэн төлөлт энэ сард 800 фунт стерлингээс 2 мянган фунт болж нэмэгдэнэ. Сайдын цалингаар би төлж хүчрэхгүй учраас ажлаа өгсөн” гэжээ.
Тэгвэл Их Британийн засгийн газар сайд нарын цалингийн тогтолцоонд өөрчлөлт оруулахгүй гэж мэдэгдсэн байна. Фриман 2010 оноос хойш Консерватив намын үүсгэсэн үе үеийн загийн газруудад сайдын албан тушаал хашиж байсан юм.
Тэр Борис Жонсоны засгийн газарт Шинжлэх ухааны сайдаар ажиллаж, 2022 оны долоодугаар сард албан тушаалаа өгсөн байна. Үүний дараа Фриман Риши Сунакын засгийн газарт мөн Шинжлэх ухааны сайдаар томилогдон ажиллаж эхэлсэн аж.
Сүүлийн үед Их Британид бодлогын хүүтэй холбоотой эргэн төлөлтийн гэрээ хийсэн олон хүний зээлийн төлбөр нь огцом нэмэгдэх болсон. Английн төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн дээр 2022 оны есдүгээр сард Лиз Трассын эдийн засгийн бодлогын улмаас фунтийн үнэ огцом унасан нь зээлийн эргэн төлөлтийн нэмэгдэлд нөлөөлсөн байна.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын сайд ипотекээ төлж чадахгүй болсон тул ажиллах өгсөн байна
Монголын нэг иргэн ц�##�ингаараа байрны зээлээ төлж чадахгүй болсон тул САЙД , УИХын гишүүн болохоор санаархаж ЭХЛЭСЭН байна шүү.Ялгаа байнаа байна .