Нийгмийн

Л.Оюун-Эрдэнэ: АН, ХҮН намын хамт Норвегийн баялгийн сангийн жишгээр хууль боловсрууллаа

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өргөн барьж буй талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ. Энэ хүрээнд парламентад суудалтай намууд тус хуулийн үзэл баримтлалд нэгдсэн. Иймд санамж бичиг байгуулан, гарын үсэг зурлаа.

Мэдээллийн үеэр Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ингэж ярилаа.

Тэрбээр "Баялгийн суурь реформ хийх зөвшилцөлд парламентад суудалтай намууд хүрч чадлаа.

Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Хуримтлалын нэгдсэн сан зэргээс бүрдэнэ. Хөрөнгө оруулалтыг сэдэлжүүлэх, ирээдүйн өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой, Норвегийн баялгийн сангийн жишиг дээр үндэслэсэн.

ЭТТ, Эрдэнэт, Эрдэнэс Оюу толгой зэрэг томоохон төслүүдийн ашгийн 34 хүртэлх хувь нь санд хуримтлагдана. Улмаар иргэдийн орон сууц, эрүүл мэнд, боловсролын чиглэлд зарцуулагдана.

Цаашид бид ашигт малтмалын лицензийн асуудлаар нээлттэй сонсгол хийхийг дэмжиж байна. Улмаар нгөрсөн 30 жилд бий болсон баялгийн тэгш бус хуваарилалт, Нийслэл, БОАЖЯ-ны газар олголт, өмч хувьчлалын талаар оновчтой дүгнэлт хийж чадвал авлигын эсрэг тэмцэх суурь нөхцөл болж чадна.

Өөр өөрийн үнэт зүйл бий ч нийтлэг эрх ашиг дээр улстөржихгүйгээр урагшлах нь бидний өнгөрсөн хугацаанд авсан сургамж.

Мөн Засгийн газраас 2012.01.12-ноос хойш төрсөн иргэддээ 1072 хувьцааг шинээр эзэмшүүлэх тогтоол баталсан. Үүгээр 3.4 сая иргэн ЭТТ ХК-ийн шууд эзэмшигч болж байна гэсэн үг. ЭТТ анх удаа 2022 оны жилийн эцэст 1.3 их наядын цэвэр ашигтай ажилласан. 2023 оны эцсийн хүлээгдэж буй тооцоогоор 3.2 их наядын цэвэр ашигтай ажилласан гэсэн урьдчилсан тоо гарлаа. Иймд 1072 хувьцаа "амилж" байна.

Компанийн тухай хуульд заасны дагуу, тус компани ноогдол ашгаа хуваарилах үүрэгтэй.

2022 оны ноогдол ашиг 116 мянган төгрөг. Иргэдийн дансанд шилжих боломж бүрдсэн. 2023 оны хувьд 286 мянган төгрөг болох тооцоотой. Санхүүгийн аудит орсны дараа тодорхой болно.

Баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар төслүүд эрчимжих хэрээр иргэн бүр хуримтлалын данстай болох боломжтой. "Оюу толгой" болон "Эрдэнэт" зэрэг том төслүүдийн ашиг хуримтлалын нэгдсэн санд иргэн бүхний нэр дээрх дансанд рно. Тодорхой хугацаанд түгжигдэж, орон сууц, эрүүл мэнд, боловсролын салбарыг иргэнд ээлтэй хэлбэрээр санхүүжүүлнэ.

Туулай жилд эхэлсэн “Таван Ш” ажиллагаа эдийн засгийн хувьд үр дүнгээ өгсөн. Энэ баялгийн реформын нэг хэсэг болж байгааг хэлмээр байна.

Энэ агуулгаар парламентад суудалтай намууд санамж бичигт гарын үсэгт зурж, санал нэгдлээ. Хуулийг мэдээж УИХ-аар хэлэлцэнэ. Энэ хуулийн ард гарч чадсанаар баялгийн зохистой зарцуулалтын энэ агуулга суурь реформын шинжтэй хийгдэх болно. Сүүлийн зургаа орчим сар хамт байж, олон удаа ажлын хэсгийн түвшинд ярилцсан Ардчилсан нам, ХҮН намд талархлаа илэрхийлье. Мөн дэмжлэг үзүүлсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт талархъя" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн Зочин
Иргэн Зочин

Болзон хойно нь л болчлоо гэе гэхдээ танай 3 нам олигтой хийхгүйл гэж бууж байна даа

Холбоотой мэдээ

Back to top button