Нийгэм мэдээ

П.Сайнзориг: Маргаашнаас түгжирнэ, иргэд өөрсдөө ажлаа зохицуулахаас өөр сонголт үлдсэнгүй

Тээврийн хэрэгслийг улсын дугаарын төгсгөлийн тэгш, сондгой тоогоор ээлжлэн замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр өнөөдрөөр дуусгавар болж байна. Энэ талаар НЗДТГ-аас мэдээлэл хийлээ.

П.Сайнзориг "Тодорхой захиргааны арга хэмжээ авч замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах арга хэмжээний нэг болсон. Энэ бол эцсийн шийд биш. Тэгш, сондгойгоор явуулсан тодорхой цаг хугацааг туршиж үзлээ. Иргэд хүлээцтэй байж энэ асуудлыг ойлгож хамтран ажилласанд талархлаа. Бид энэ асуудлыг үргэлжлүүлэх эсэхээ олон нийтээсээ санал авч байж шийдвэрлэе гэсний дагуу 3 хоног санал авлаа. Өнөөдөр үр дүн гарсан. 55/45 харьцаатай буюу цаашид тэгш, сондгойгоор явуулах шийдвэрийг үргэлжлүүлэх шаардлагагүй гэж нийслэлчүүд маань үзжээ. Тэгэхээр маргааш буюу хоёрдугаар сарын 1-нээс хуучин журмын дагуу буюу тодорхой өдөрт оролцдог хуваарийн дагуу замын хөдөлгөөнд ороод явах нь.

Өнөөдрийн замын нөхцөл байдал, автомашины тоог харахаар түр зуурын ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй байлаа. Дугаарыг тэгш, сондгойгоор оролцуулж байхад 250-270 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон. Энэ нь эрчмийг нэмэгдүүлж тэг зогсчихгүй явсан. Амралтын өдрүүдээр харьцуулаад харахад 400 мянган тээврийн хэрэгсэл оролцож байна. Асуудал хүнд байгааг илэн далангүй хэлмээр байна. Маргаашнаас түгжирнэ. Нийтийн тээврийн хэрэгсэл ч түгжирнэ. Иргэд өөрсдөө ажил төрлөө зохицуулахаас өөр сонголт бидэнд үлдсэнгүй.

Цаашид урт хугацааны шийдэл нь метро, их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл байна. Нийслэлд 700 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Үүнээс 400 мянган нь хөдөлгөөнд оролцоход тэг зогсоход хүрч байгаа.

Түгжрэлийг бууруулах олон талт арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ. Автобусны тоог нэмснээр бүх асуудал шийдэгдэхгүй. Тухайлбал, 350 гаруй жолооч дутагдалтай байна.  Бүх асуудлыг нэг дор өргөс авсан мэт шийдэх боломж байхгүй. Гэхдээ эдгээр асуудлыг дунд, богино хугацаанд шийдэхээр ажиллаж байгаа" гэв.

Харин Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу “Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийснээр камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 41, хөдөлгөөн зохицуулалт 40, зам тээврийн осол 31, замын хөдөлгөөний саад 65 хувиар буурсан. Өмнөх оны мөн үед буюу арванхоёр болон нэгдүгээр сард 21:30 цаг гэхэд хөдөлгөөн сийрдэг байсан бол тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтын үед 23:00 цагийн үед хөдөлгөөний ачаалал бууран, сийрч байсан.

Судалгаагаар хичээл орж байх үед тээврийн хэрэгслийн тоо 19.1, хөдөлгөөн зохицуулалт 8.4 хувиар өссөн байгаа юм. Мөн Сар шинийн баяр болох гэж буйтай холбоотойгоор зах, худалдааны төвүүд рүү чиглэх хөдөлгөөн нэмэгдэж, амралтын өдрүүдэд хөдөлгөөн зохицуулалт 26.1 хувиар өссөн дүнтэй байна” гэлээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү

Энэ бол хамгийн зөв шийдэл. 600 000 хүн оршин амьдрах багтаамжтай хотод 1 600 000 хүн чихцэлдэн амьдарч байна. Иргэд өөрснөө хотод амьдахыг хүссэн. Тиймээс хотод ажил төрлөө зохицуулж соёлтой амьдрах нь зөв. Төр үүнд оролцох хэрэггүй. Нийслэлийн хариуцах ажил бол нийтийн тээврээ 100 хувь хариуц. Иймд замаа өргөн болго, нийтийн тээвэрийн чиглэлийн бүх замын 1-р эгнээг зөвхөн нийтийн тээвэрт өг. Үлдсэн эгнээгээр иргэд ёстой л ажил төрлөө зохицуулаад яваг. Гол нь нийтийн тээвэр нь чөлөөтэй явах нөхцлийг ямарч асуудалгүй хий. Дугаарын хязгааралт, тэгш сондгой гэдэгээ боль. Хэн хэдэн машинтай байх нь та нарт хамаагүй. Хүссэн машинаа аваг. Татварыг нь нэм, төлбөртэй бүсчлэл тогтоо. Ийм л арга хэмээ авсан нь дээр.

Зочин
Зочин
Reply to  хүннү

ЭНЭ ХОТЫН ДАРГА НАРЫГ НИЙСЛЭЛЧҮҮД СОНГООГҮЙ .ТЭГЭХЭЭР НИЙСЛЭЛЧҮҮДЭД ТА НАРААС СОНГОГДООГҮЙУЧИР НАДАД ХАМААГҮЙ ТА НАР ӨӨРСДӨӨ МЭД ГЭСЭН ҮГ ГЭЖ ОЙЛГОГДОЖ БАЙНА .

Зочин
Зочин

САЙНЗОРИГ ГЭГЧ ИЙМ Л ХҮН ШҮҮДЭЭ.НЯМБААТАРТАЙ НЬ ХАМТ ОГЦРУУЛЖ 461 д ШИЛЖҮҮЛ. НИЙСЛЭЛЧҮҮД ЭЭ.

Зочин
Зочин

Хотын төвд зам дээрх зогсоол болиулаад хашчихсан болиочээ энэ бага шиг зайгаараа ядаж машинаа явуулаачээ, дандаа дутуу сэтгэх юмаа чааваас, ер нь түгжрээд л явна биз төр оролцоод хэрэггүй дээ олигтой ч юм сэтгэх биш.

Зочин
Зочин

Өөрсдөө ажлаа зохицуулах юм бол та нарын хэрэг юу байгаа юм? Наад ямар ч хэрэгцээгүй орон тоогоо цомхотгоод төрийн мөнгийг хэмнэ.

Зочин
Зочин

Сайнзориг гэгч ийм л хүн шүүдээ.Нямбаатартай нь хамт огцруулж 461д шилжүүл НИЙСЛЭЛЧҮҮДЭЭ.

Дээгий
Дээгий

Хагас бүтэн сайнд бас автобус олон явах хэрэгтэй байна Маш их хүлээж автобус ирсэн ч багтаж суухгүй үлдэх их байна шүү

Зочин
Зочин

bitgii huts

Зочин
Зочин

Эргүүнүүдээ ард түмнээ байгаагаар байлгаж өг. Татвар авч өөрсдийгөө цалинжуулахаа боль. Дарга нар зайл. Өөрийнхөө мөнгөөр авсан машиндаа татвар төлдөг гэж юу байдаг юм. Дарга нэртэй хамхуулууд одоо хүн бүрийн бандаажийн тоогоор татвар авч, тэрийг нь битгий өмс гэх нь. Төр хэрвээ байдаг бол ард түмний аятай тухай байдлыг л хангах ёстой. Түгжрэлгүй явах замаар, амьсгалах агаарыг цэвэр байлгах, хоггүй байлгах, гулгаагүй байлгах гээд олон асуудал байна. Нэг л их худлаа ярьсан эргүүнүүд мөнгө идэх, цалин авахаас өөрийг хийж чадахгүй байж олон долоон юм донгсоно.

Иргэн
Иргэн

Өө тавлаад өөрсдөө хүссэн ажил төрлөө зохицуул гэнэ үү Ниислэлчүүд ийм удирдлагын баг хүсээгүй

Зочин
Зочин

хариуцлагаас сайхан зугатаж байна аа чадахгүй юм байна гээд ажилаа өгчихөөч дээ

Зочин
Зочин

ongiroo m#l

Холбоотой мэдээ

Back to top button