УЛС ТӨР

Т.Аюурсайханд гурав, Б.Ганхуягт таван жил есөн сарын хорих ял оноож, 1-9 тэрбум төгрөгийг хураахаар боллоо

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм бурууг тогтоох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын 16 дэх өдөр. 

Шүүх хурал нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нэгдүгээр сарын 14-нд эхэлсэн юм. Тодруулбал, нотлох баримт шинжлэх судлах процесс дууссан. Шүүгдэгч нар өнгөрсөн баасан гарагт байр сууриа илэрхийлж үгээ хэлсэн. Өнөөдөр гэм буруугийн дүгнэлтийг танилцуулах товтой байсан.


Тэгвэл дөнгөж сая "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрээ танилцуулж, ял оногдууллаа.

Тодруулбал УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу гурван жилийн хорих ял, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт таван жил есөн сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн Т.Аюурсайханаас 1.8 тэрбум, Б.Ганхуягаас 9.9 тэрбум төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлэхээр боллоо.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ингэж авлигатай тэмцэхгүй ээ. 900 тэрбумыг идээд 9 тэрбумаар торгоод л болоо ай

иргэн
иргэн

Нэг санал байх юм. Ийм том мөнгөний хэрэг шийдэж байгаа шүүгч нарын мөнгөний зарцуулалтад 15-20 жилийн турш байнгын хяналт тавьж байх хэрэгтэй. Мөн хамаарал бүхий этгээдүүдийнх нь тансаглалд ч гэсэн сайн хяналт тавиад 1 үзээрэй дээ. Их юм гарна даа.

Зочин
Зочин

Зөв эхлэл сайн байна ингэж алгуур тэмцэнээ

Зочин
Зочин

Nohoin baasnuud

Зочин
Зочин

Ингэдэг юм даа. Нэрийг нь энэ 2-т тохоод бусад хулгайчууд нь сугарлаа. Хулгай луйварт хамтарсан томчуудын нэр улсын нууцад орсон. Хулгайлөгдсан их баялөг хулгайчуудын гжэдсэнд орсон. Үлгэр ингээд дууслаа.

О.БАЯРЦЭНГЭЛ
О.БАЯРЦЭНГЭЛ

ЗҮГЭЭР Л ҮЛГЭР...????

Зочин
Зочин

Манай Ерөнхий сайд авилга, албан тушаалын хэрэгтэй жигтэйхэн тэмцээд л байгаа гэсэн. Ингэж л маниусыг онхолдуулаад байгаа юм даа. Нийлээд идэж ууцгаасан юм чинь дээ. Удахгүй Хүк нь өршөөчихнө. Харж л байгаарай.

иргэн
иргэн

Шүүгч нарыг нь сайн шалгаарай даа. Хэдэн тэрбумаар нь хахуульдсан байх боломжтой шүү.

иргэн
иргэн

Хэдэн зуун тэрбумаар нь идчихээд 3-хан жил. Гэхдээ 1 жил болгоод өршөөлөөр гаргана. Монголд авилга хулгай хөгжихийг хуулиараа ингэж л дэмжиж хөөрөгдөж байна. даа. Шүүгч нарыг нь сайн шалгаарай даа. Хэдэн тэрбумаар нь хахуульдсан байх боломжтой шүү.

Иргэн
Иргэн

Хулгайч нарыг ингэж давруулаад байх юм бол шүүх энэ, тэр гэж сүржигнээд ч яах юм бэ

Зочин
Зочин

Нөгөө олон их наяд яасан бэ? Олон их наяд гээд анх том дуугарсан Доржханд гишүүн яагаад дуугарахгүй байна? Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг дээ.

Зочин
Зочин

за доо шудрага биш бна. УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг торгууль арай л бага бна ш дээ ийм бага байж болохгүй тэдэнд энэ мөнгө 1000 төгрөг шиг л байгаа инээд нь хүрээд сууж байгаа ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button