Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Энэтхэгийн алдарт цөцгийтэй тахиаг хэн зохиосныг шүүх шийдэх болжээ

Дэлхий даяар амтархан иддэг Энэтхэг хоолнуудын нэг бол цөцгийтэй тахиа. Тэгвэл тус хоолыг хэн бүтээсэн талаар маргаан хоёр Энэтхэг сүлжээ рестораны хооронд үүссэн тул шүүхээр шийдэх болсон байна.

Шүүхэд үүссэн нэхэмжлэлийг Моти Махал нэртэй алдарт рестораныг үүсгэн байгуулсан гэр бүл гаргажээ. Тус ресторанд АНУ-ын Ерөнхийлөгч асан Ричард Никсон, Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Жавахарлал Нерү нар үйлчлүүлч байсан юм.

Тус нэхэмжлэлд рестораныг үүсгэн байгуулсан Кундан Лал Гужрал 1930-аад онд Пакистаны Пешавар хотод ресторанаа нээх үедээ цөцгийтэй тахиатай карриг бүтээсэн гэж бичжээ.

2752 хуудас бүхий тэрхүү нэхэмжлэлд өрсөлдөгч Дарьяганж рестораныг цөцгийтэй тахиа болон дал макханы нэртэй алдарт хоолыг зохион бүтээсэн гэж гудал мэдээлэл тараасан хэмээн буруутгасан байна.

Моти Махал рестораныг үүсгэн байгуулсан Гужралын гэр бүл мөн вэбсайтынх нь хийцийг хуулбарласан гэж Дарьянганж ресторанаас 250 мянган ам.доллар нэхэмжилжээ.

“Хэн нэгний бүтээсэн өвийг булааж болохгүй. Энэ хоолыг манай өвөө Пакистанд байхдаа зохион бүтээсэн” гэж Моти Махал рестораны гүйцэтгэх захирал Мониш Гужрал хэлсэн аж.

2019 онд байгуулагдсан Дарьянганж рестораныг ажиллуулдаг гэр бүл үүний эсрэг мэдэгдэл хийсэн юм. Ингэхдээ Кундан Лал Жагги нэртэй гэр бүлийн гишүүн агсан нь 1947 онд Кундан Лал Гужралд Дели хот дахь рестораныг нь нээхэд гар бие оролцож, цөцгийтэй тахиаг тэнд зохион бүтээсэн гэсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button