"The MongolZ" Бразилын багийг дахин хожлоо

ESL-ээс зохион байгуулдаг CS2-ын цуврал их дуулга тэмцээнүүдийн нэг, "Intel Extreme Masters"-ын ээлжит өртөө Катовиц хотноо эхэллээ.
Дэлхийн шилдэг 24 баг цугларсан "Intel Extreme Masters Katowice 2024" тэмцээнд Ази тивийг төлөөлөн манай улсын "The MongolZ" баг оролцож байна.
Тэдний эхний өрсөлдөгч Бразилын улсын шилдэг багуудын нэг болох "FURIA Esports" байв. Хоёр баг өмнө хэд хэдэн удаа таарч тоглоход монгол баг хожиж байсан түүхтэй. Тэгвэл энэ удаа "Mirage"-д 14-16 харьцаагаар "The MongolZ" дахин хожлоо.
"bLitz" ахлагчтай залуус "Play-In" шатны хоёр дахь тоглолтоо өнөөдөр буюу хоёрдугаар сарын 20:30 цагаас "Team Spirit" багтай хийнэ. "sh1ro", "zont1x" тэргүүтэй Оросын баг эхний шатандаа хүчирхэг багуудын нэг "Apeks"-ыг 13-0 харьцаагаар хожиж олныг гайхуулсан. Тус тоглолтод хожсон нь хэсгийн шат руу шалгарах бол хожигдсон нь доод хүснэгт рүү унаж тэмцээнд үлдэх эсэхээ шийдэх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.