Шөнийн клубууд дуучдын уран бүтээлийг ашиглавал ₮1.3-1.7 саяыг төлнө
“Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв”-ийн дууны үг, ая зохиогчдоос бүтээл ашиглуулах тарифын төсөлд санал авч эхэлжээ.
Энэхүү тарифыг нь Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (MOSCAP)-тай харилцан төлөөлөх хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг олон улсын байгууллагуудын эрх ашгийг хүндэлж тэдгээрийн тарифын журмыг үндэслэж Монгол улсын эдийн засаг болоод нийгмийн байдлыг харгалзан үзэж боловсруулсан байна.
Уг үнийн саналыг Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа тэргүүтэй уран бүтээлчид дэмжсэн. Засгийн газрын харъяа агентлаг Оюуны өмчийн газар уг хөдөлгөөнийг дэмжин, уран бүтээлчдээс санал авч эхэлсэн байна.
Тухайн хувь хүн болон аж ахуйн нэгж албан байгууллага өөрийн эрхэлж буй үйлчилгээндээ тусгай төхөөрөмж ашиглан шууд болон шууд бусаар ашиг олох зорилгоор үгтэй болон үггүй хөгжмийн бүтээл ашиглах тохиолдолд 200 мянган төгрөгөөс нэг сая төгрөгийн хооронд үнэлэх гэнэ.
Дуучид үнэ тарифаа дараах байдлаар тогтоожээ.
Жишээ нь, шөнийн клубт 1.3-1.7 сая төгрөгөөр ашиглуулна гэжээ. Цаашлаад хүүхдийн тоглоомын газар, кино театр, хоолны газар, түргэн үйлчилгээний цэг, зочид буудал, амралтын газар, фитнесс, гоо сайхны газар зэрэгт тус бүр дуугаа ашиглуулах үнээ тогтоосон байна.
Ц.НАРАНЦАЦРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.