УЛС ТӨР

ТОЙМ: Өдөрт 4 тэрбум алдаж буй АМНАТ-ийг тоолгүй “чичирсээр” үндсэн хууль, төсөв батлав

-ЭРХ БАРИГЧИД НАМУУДЫГ “АР ХУДАРГАДАЖ” БАЙГААД ҮНДСЭН ХУУЛИА БАТЛАВ-

Өнгөрч буй долоо хоногт эрх баригч МАН-ынхан өөрсдийнхөө эрх ашгийн төлөө маш дорвитой хөдөллөө. Юу гэвэл, өнгөрөгч долоо хоног Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл төдийгүй, 2020 оны улсын төвийг хоёрхон өдрийн дотор “пижигнүүлээд” баталчихав. Угаасаа ч ингэнэ гэсэн төлөвлөгөөтэйгээр дайрсаар өдөрт дөрвөн тэрбум төгрөгийн алдагдал хүлээж буй АМНАТ-ийг хэлэлцэлгүй алгасч, төсвөө баталж, үндсэн хуульдаа “гар хүрэв”.  

Ингэхдээ эрх баригчид, АН-ын гишүүд болон, МАХН-ын ганц гишүүн О.Баасанхүүг “ар хударгадаж” байгаад хуулиа баталсан юм. Тодруулбал, АН-аас “УИХ-ын сонгуулийг олонхын болон хувь тэнцүүлсэн зарчмыг хослуулан явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө санал өгнө” гэсэн заалтыг оруулж ирсэн. Гэвч байнгын хороон дээр эл саналыг нь зөвшөөрсөн ч, яг чуулганаар санал хураахад гишүүдийн 59.4 хувийн саналаар дэмжилгүй “хуурсан”. Энэ тухай УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Улс төрийн бусад намтай зөвшилцөнө гэснээ үгүйсгэлээ. Үндэсний хэмжээний ийм том намынхан “ар хударгаар хуурдаг”-ийг харлаа. “Холимог тогтолцоог дэмжинэ” гэж биднийг хуурч байгаад унагалаа. Өнөөдөр бид зөвшилцөнө гэсэн итгэл үнэмшилтэй байсан” гэж гомдолтойгоор ярьсан юм.

Харин УИХ-гишүүн УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд ч “АН молигдуулчихлаа. Ард түмэнтэйгээ зөвшилцөхгүй юм аа гэхэд УИХ-д суудалтай намуудтайгаа зөвшилцөх ёстой байсан. Манай намтай мөн зөвшилцөөгүй учраас АН-тай адил хэлэлцүүлгээс гарлаа” гэж хэлээд  гомтолтойёо үлдсэн.

Сөрөг хүчин төдийгүй, ард түмнээсээ санал асууж, үндэсний зөвшилцлийн хэмжээнд бүх талын оролцоог хангаж байж хийх ёстой Үндсэн хуулийн өөрчлөлтийг ганц нам үнэмлэхүй олонх байгаа үедээ хүч түрэн батлах нь ямар хор уршиг, аюул занал дагуулах вэ гэдгийг эрх баригчид бодолцсон л байлгүй.

Ямартай ч, чичирсээр батласан Үндсэн хуулийн нэмэлтийн төслийн эх өргөн баригдсанаас хойш УИХ  таван сарын турш тасралтгүй хэлэлцэж, 2019 онд завсарлагагүй ажилласан гэх. Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан ба тав дахиа өөрчлөн баталсан түүхэн үйл явдал өнгөрөгч долоо хоногт болж өнгөрөв. УИХ-ын нэр бүхий 62 гишүүн санаачлан өргөн мэдүүлж, гурван шатны хэлэлцүүлгээр оруулж, ийнхүү баталсан “Эцэг хууль”-ийг” чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар 36 удаа 105.9 цаг хэлэлцсэн гэсэн тооцоо гарсан байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл 2020 оны тавдугаар сарын 25-ны 12:00 цагаас улс орон даяар дагаж мөрдөх юм. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлтийг Ерөнхийлөгч ёсчлох үлдээд буй билээ.  

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН “ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСНЫ ДАРАА УИХ-ЫГ ТАРААЖ, ДАРААГИЙН СОНГУУЛИЙГ ДАРУЙ ЗАРЛАХ ШААРДЛАГАТАЙ” ГЭСЭН ҮГ ХААШАА ЭРГЭХ ВЭ-

2019 оны долдугаар сарын 16-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөө танилцуулсан. Ийн танилцуулах үеэрээ, нэгэн үндсэн хуулиа баталсны дараа УИХ-ыг тараах тухай нэгэн мэдэгдэл хийж байв.

Тодруулбал, тэрбээр“Эрхэм гишүүд ээ, Та бүхэн сүүлийн арван жилийн туршид яригдаж, хэлэлцэгдсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах сонгогчдын даалгаврыг биелүүлж чадваас түүхэн үүрэг хариуцлагаа биелүүлсэн гэж үзээд УИХ-ыг тарааж, дараагийн сонгуулийг даруй зарлах шаардлагатай боллоо” хэмээн хэлж байсан билээ.

Мөн Ерөнхийлөгч агаарын бохирдлыг бууруулж чадахгүй бол цагаан сарын дараа УИХ-ыг тараана гэж ширүүхэн хэлсэн. Үндсэн хуулиа баталчихлаа, утаа тодорхой хувиар буурчихлаа үүн дээр нэмээд УИХ-ын сонгууль болоход хэдхэн сар үлдлээ.

Одоо Үндсэн хуулийн нэмэлтийг Ерөнхийлөгч хэрхэн ёсчлон батлахаас энэхүү дөрвөн сарын өмнө хэлсэн үг нь хаашаа эргэх нь тодорхой болох юм.

-СОНГОГЧДЫН САНАЛЫГ ХУДАЛДАН АВАХ 2020 ОНЫ ТӨСВӨӨ БАТАЛЖ, АМНАТ-ӨӨ ОР ТАС МАРТАВ-

АМНАТ-ийн асуудлаас үүдэж монгол төр хоорондоо ямар ч уялдаа холбоогүй, ямар сул ажилладаг вэ гэдэг нь тодоор харагдсан. Монгол АМНАТ авч чадахгүй нөхцөл байдал үүсчэд яг 17 хонож байна. Энэ хугацаанд хуулийн гарц гаргалгаагаа яаралтай хэлэлцэж шийдвэрлэхийн оронд яамд хоорондын маргааны сэдэв болон хувирч шийдлээ олохгүй үргэлжилж буй.

Аравдугаар сарын 31-нд ҮХЦ-ийн шийдвэр гарснаас хойш АМНАТ авч чадахгүй нөхцөл байдал үүсч өдөрт дөрвөн тэрбум урссаар одоогийн байдлаар 68 тэрбум төгрөг алдаад байна.

Тиймээс төсөв батлахаас урьтаж Ашигт малтмалын тухай хуулийн АМНАТ-тэй холбоотой зохицуулалтын шийдлийг зөв олж батлах нь Засгийн газар, УИХ-ын зовних гол асуудлын нэг байсан.

2020 онд АМНАТ-өөс орох орлогыг задалбал, зэсээс 493, нүүрснээс 594, алтнаас 126, цайраас 29, төмрөөс 27, бусад ашигт малтмалаас 24, нийт 1.3 их наяд төгрөг оруулж ирэхээр тооцож байж. Гэвч энэ нь 2020 оны төсвөөс чухалд тооцогдсонгүй.

Уг нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “АМНАТ-ийг цуцулснаар 2020 оны төсөв 1.3 их наяд төгрөгөөр сох дутах гээд байна” хэмээн хэдэнтээ орилсон. Мөн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Ирэх оны улсын төсвөөс энэ хуулийг батлахгүйгээр 1.3 их наяд төгрөгийн орлого дутахаар байгаа” гэж дуугарсан ч бүгд эцсийн мөчид сонгуульд зориулагдсан 2020 төсвөө "чичирсээр” батлуулсан юм.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ард түмэн
Ард түмэн
2019-11-16 14:35

Гэмтэн гишүүд эхний нүүдлээ хийлээ. Иргэд бид бас хариу нүүдлээ хийх цаг ирлээ.

StevSlarie
StevSlarie
2020-01-20 10:02

Pioglitazone Online Order Diflucan Online No Prescription Canada Kamagra Efectos Ajanta Pharma [url=http://cialibuy.com]Cialis[/url] Viagra

LesOrdiff
LesOrdiff
2020-02-02 11:25

Cialis 20mg Prices http://abuycialisb.com - Buy Cialis Sotalex 80 Mg cialis from canada Viagra 100 Mg Pfizer

Холбоотой мэдээ

Back to top button