Тайванийн парламент Хятадад ээлтэй гэгддэг хүнийг спикерээр сонгожээ

Тайванийн парламент спикерээрээ Гоминдан намын Хан Куоюуг спикерээрээ сонгосон байна. Гоминдан нь Тайванийн хамгийн том сөрөг хүчний нам, эрх баригч Ардчилсан Прогрессив нам Хан Куоюуг Хятадад ээлтэй улс төрч гэж үздэг.
Нэгдүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан Прогрессив намын Лай Чин Тэ ялалт байгуулсан. Гэвч тус нам парламент дэх мажоритар байр сууриа хадгалж чадаагүй юм. Ийм учраас пүрэв гарагт /2024.02.01/ болсон парламентын спикерийг томилох санал хураалтад Гоминдан намын дэвшигч ялжээ.

Спикерийн хамгийн чухал үүргийн нэг бол улсад нь айлчлах гадаадын албан тушаалтнуудын хүлээн авах явдал. Лай Чин Тэ сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Хан Куоюу парламентын спикер болбол түүний удирдлага дор Гоминдан намын албан тушаалтнууд БНХАУ-руу айлчилж, Хятадын албан тушаалтнуудтай хэлэлцээ хийнэ гэсэн юм.
Тангаргаа өргөсний дараа Хан Куоюу сэтгүүлчдэд түүнээс БНХАУ-руу айлчлахаар төлөвлөж байгаа эсэхийг асуухад “Ерөнхийлөгч Лай Чин Тэ энэ тал дээр тийм ч их санаа зовох шаардлагагүй” гэж хариулжээ.
Хан Куоюу 2020 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан. Тэрбээр тус сонгуульд нэр дэвшихээсээ өмнө, 2019 онд БНХАУ-руу айлчилж албан тушаалтнуудтай уулзахдаа Тайвань, БНХАУ нь нэг Хятад гэсэн байр суурийг дахин илэрхийлж байсан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятад сонгуулийн дүнг хакердаад өөрийн хүнээ гаргаж иржээ