Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ Ирак, Сири дэх байршлуудад цохилт өгөх төлөвлөгөөг баталлаа

Өнгөрсөн ням гарагт /2024.02.02/ Йордан дахь АНУ-ын цэргийн бааз руу террорист бүлэг дроноор халдаж, гурван цэрэг амь үрэгдсэн. Үүний дараа АНУ шаардлагатай хариу арга хэмжээг нь авна гэж мэдэгдсэн билээ.

Тэгвэл АНУ-ын албан тушаалтнууд Сири, Ирак дахь террорист бүлгүүдийн байршлуудад агаарын цохилт өгөх төлөвлөгөөг баталсан байна. Ням гарагийн халдлагыг “Islamic Resistance” нэртэй бүлэг үүлдсэн гэж АНУ мэдэгдсэн.

Тус бүлэг Иранаас дэмжлэг авдаг ч гурван цэрэг амь үрэгдсэн халдлагад ямар нэгэн байдлаар оролцоогүй гэж Ираны албан тушаалтнууд хэлжээ. Гэвч бааз руу халдахад ашигласан дроныг Иранд үйлдвэрлэсэн гэж АНУ-ын тагнуулын тушаалтнууд үзэж байгаа юм.

Гурван алба хаагч амь үрэгдэж, 40 гаруй цэрэг бэртсэний дараа зарим АНУ-ын хууль тогтоогчид Байденыг Иранд шууд хариу өгөхийг уриалсан байна. Конгресст суудаг Бүгд найрамдах намын хэд хэдэн гишүүн Ираны газар нутагт агаарын цохилт өгөх хэрэгтэй гэж Байденд шахалт үзүүлэх болсон аж.

Хэдийгээр АНУ халдлагад хариуг нь барина гэдгээ мэдэгдсэн ч Байден болон Вашингтон дахь батлан хамгаалахын албан тушаалтнууд Ирантай өргөн хүрээний дайн хийх, Ойрх Дорнодын нөхцөл байдлыг хурцатгах эрмэлзэлгүй хэмээсэн юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button