Нийгэм мэдээ

Ломбардаас 60 гаруй сая төгрөгийн үнэт эдлэл, гар утас зэргийг хулгайлжээ

Цагдаагийн байгууллагад 2024 оны хоёрдугаар сарын 01-ний шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Үйлчилгээний төвийн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газрыг дээрэмдсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газраас Эрүүгийн цагдаагийн албатай хамтран хойшлуулшгүй ажиллагаа шуурхай явуулж, нэр бүхий 3 этгээд барьцаалан зээлдүүлэх газраас 60 гаруй сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, гар утас зэргийг хулгайлсныг илрүүлэн, эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Иймд барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд гадна болон дотор орчны хяналтын камер, дохиолол хамгаалалтын хэвийн ажиллагаа, бэлэн байдлыг сайтар хангаж, сар шинийн баяр, амралтын өдрүүдэд эргүүл, жижүүр ажиллуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button