Нийгмийн

УАШТ-ий шилдэг тоглогчоор Ө.Пэрэнлэйжамц, Д.Ганзул нар шалгарлаа

Сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн В зэрэглэлийн УАШТ өчигдөр дуусав. Эрэгтэйчүүдийн ангилалд А.Батболд эзэнтэй, Эрдэнэпүрэв дасгалжуулагчтай “МУИС Шонхорууд” баг түрүүлж, Ц.Төрхүү эзэнтэй Э.Дашням дасгалжуулагчтай УСУГ-ын багийнхан дэд байрт шалгарав.

Эмэгтэйчүүдийн ангилалд Гонгорын Дамдинням, Хассуурийн Ганхуяг, Лүндэнгийн Наранбаатар, Батбаярын Цогтцолмон эзэнтэй, Ганболдын Ундрах дасгалжуулагчтай “Улаанбаатар Амазонс” баг аварга болов.

Мөнгөн медалийг Б.Ганзориг дасгалжуулагчтай “Их тамир ШУТИС”, хүрэл медалийг Б.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай “Mon Pon” баг хүртлээ.

УАШТ-ий гарааны таван тоглогч.

Эрэгтэй:

Э.Дашням /УСУГ/

Нямболд /Мон-Алтиус/

Х.Эрхэмбаяр /МУИС/

Б.Батбуян /УСУГ/

А.Тэмүүлэн /Бурхантын буганууд/

Эмэгтэй:

Ж.Иштаяа /ШУТИС/

Э.Чимэддолгор /Улаанбаатар Амазонс/

Г.Энхсолонго /Mon Pon/

Б.Болор-Эрдэнэ /Улаанбаатар Амазонс/

П.Маамуу /Их Тамир ШУТИС/.

Тэмцээний шилдэг тоглогчоор Өсөхбаярийн Пэрэнлэйжамц /МУИС/, эмэгтэйчүүдээс ОУХМ Даваасүрэнгийн Ганзул /Улаанбаатар Амазонс/ нар шалгарлаа. Ө.Пэрэнлэйжамцын аав нь дархан аварга, “Алдар” спорт хорооны дарга Г.Өсөхбаяр юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button