НИЙГЭМ

ҮЙЛ ЯВДАЛ: Эрчим хүчний үнийн талаар мэдээлнэ

Оросын шинжлэх ухаан, соёлын төвд

09:00 цагаас "Дэлхийн II дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэлнэ.

Эрүүл мэндийн яам

11:00 цагаас "COVID-19" халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийнэ.

Эрчим хүчний зохицуулах хорооны байранд

11:00 цагаас Эрчим хүчний үнэ тарифын талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан мэдээлэл хийнэ.

Оросын шинжлэх ухаан, соёлын төвд

11:00 цагаас “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” хамтарсан үзэсгэлэнгийн нээлт болно.

Батлан хамгаалах яаманд

11:00 цагаас Чөлөөлөх дайны 75 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, ахмад дайчидтай уулзана.

Офицеруудын ордонд

12:10 цагт Залуу жанжин, Хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн бичиж, 1975 онд хэвлүүлсэн “Олон жилийн зузаан нөхөрлөл” номын хоёр дахь хэвлэлийн нээлт болно.

ШӨХТГ-т

14:00 цагаас МСНЭ, ШӨХТГ хамтран Хэвлэл мэдээллийн орчинд орон нутгийн сонгуулийн үеэр мөрдөх хууль эрх зүйн зохицуулалтын талаарх зөвлөмж, хэлэлцүүлэг зохион байгуулна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button