Нийгэм мэдээ

ГССҮТ: Галд өртөн эмчлүүлж буй найман хүний нэгийнх нь биеийн байдал маш хүнд байна

Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр 2024.01.24-ний өдрийн 01:05 цагт газ ачиж явсан ачааны автомашин дэлбэрсэн осол гарсан.

Ослын улмаас гэмтэж бэртсэн найман хүн өнөөдрийн байдлаар ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Тэгвэл эдгээр хүмүүсийн биеийн байдлыг өнөөдөр /2024.02.03/ тодруулахад, "Одоогоор найман хүн эмчилгээ хийлгэж байна. Үүний дөрөв нь түлэгдэлтийн тасагт, дөрөв нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаа дөрвөн хүний нэг нь маш хүнд байдалтай байна. Өвчтөнүүд бүгд сахиуртай байгаа бөгөөд ар гэрийнхнийг нь тусад нь том өрөөнд байрлуулсан” гэсэн тайлбар мэдээллийг бидэнд өглөө.   

Мөн салбарын сайд С.Чинзориг галд өртсөн иргэд болон тэдний ар гэрт халуун хөнжил, дуслын шахуурга, тэжээлийн уураг зэрэг зүйлсээр нэмэлт тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Ц.НАРАНЦАЦРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button