Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Жулиа Робертс: Би хүмүүсийг инээлгэх дуртай, энэ нь надад баяр баясал авчирдаг

Жүжигчин Жулиа Робертс “Pretty Woman” киногоороо дэлхийд танигдаж байсан билээ. Тэрбээр 1999 онд Төв аймгийн Сэргэлэн сумд ирж баримтат кино бүтээж байсан гэдгээрээ Монголд алдартай. Робертс Ричард Куртистэй саяхан ярилцлага хийсэн нь “Vogue” сэтгүүлд нийтлэгдсэн байна. Тус ярилцлагыг орчуулж хүргэе.

-Ричард Куртис: Найзлаад 25 жил өнгөрчээ.

-Жулиа Робертс: Хоёулаа ч азтай юм аа.

-Хөгшрөлтийн үйл явц бид хоёрт өөр хурдтай явагдсан гэдгийг юу гэж бодож байна? Та өөрчлөгдөөгүй байна шүү.

-За үгүй дээ.

-Би шаар шиг хавагнаж бас бууралтчихсан.

-Худлаа, худлаа. Гэхдээ би таны аав ээжийг ерөөсөө харж байгаагүй юм байна шүү. Тэд сайхан хүмүүс байсан гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ миний аав ээж хоёулаа маш сайн гентэй. Би өөрийгөө хөгшрөөгүй гэж хэлэхгүй ээ.Том Хэнкстэй кинонд тоглож байхдаа авхуулсан зургаа саяхан олж харсан. Би яг л индүүдсэн юм шиг толигор арьстай байсан шүү.

-”Vogue” сэтгүүлийн уншигчид чамайг залуу насаа хадгалахын тулд ямар нэгэн бүтээгдэхүүн ашигладаг эсэхийг мэдэхийг хүсэх байх.

-Даршилсан ногоо, би зарим амралтын өдөр үсээ даршилсан ногооны шүүстэй шилэнд 18 цагийн турш байлгадаг. Муухай үнэртэй ч гэсэн гайхалтай үр дүнтэй

-Тэгэхээр даршилсан ногооны шүүс мөнхийн залуу насны нууц гэсэн үг үү?

 -Үгүй ээ, за тоглоом хийлгүй хариулахад сайн гентэй байх, сэтгэл хангалуун амьдрах. Бас би заримдаа тоглоомоор сайн ханьтай байх нь залуухан харагдах нууц гэж хэлдэг ч би үнэхээр үүнд итгэдэг. Нөхөр маань намайг хайрлаж, халамжилж, намайг гүн гүнзгий, аз жаргалтай болгодог гэж би боддог. Ер нь аз жаргалтай хүн залуухан харагддаг шүү дээ

-Би бага зэрэг бүтээлчээр сэтгэж энэ ярилцлагыг Жулиа Робертсын долоон царай гэж хувьдаа нэрлэсэн.

-Гайхалтай

Зургийн эх сурвалж: Vogue.com

-Миний эхний асуулт бол таны алдартай царай. Толинд харахдаа өөрийнхөө царайг биш "Жулиа Робертс”-ийн царайг хардаг уу? Өмнө нь “Өө, энэ алдартай царай мөн үү?” гэж бодож байсан уу?

-Үгүй ээ

-Тэгэхээр хүн бүрийн мэддэг, кинотой холбодог тийм "царай" байхгүй, супермаркет орж, юм худалдаж аван энгийн зүйл хийдэг "царай"-тай гэж боддог гэсэн үг үү?

-Нэг нь будаггүй, нөгөө нь будагтай царай. Гэхдээ би өөрийгөө тийм байдлаар хуваан ангилдаггүй.

-Заримдаа би өөрийнхөө царайг таньдаггүй, тэр толинд харагдаад байгаа юу вэ гэж боддог, царай минь яг л талх шиг харагдаад байдаг.

-Та талх шиг харагддаггүй шүү дээ

-Сонсоход сайхан байлаа. Одоо харин таны "кино"-ны царайн талаар асууя. Миний бодлоор бол чамд байдаг хамгийн гайхалтай чадвар бол камерын өмнө өөрийгөө хэн гэдгээ илчилж чаддаг байдал тань.

-Ер нь миний ажил бол камер хаана байгааг мартах. Сцена явж байхад камер зөв цагтаа, зөв өнцгөөс авах үүрэгтэй. Энэ нь миний ажил биш. Камер хаана байгааг анзаарах нь жүжигчдийг бусад хүмүүсээс ялгадаг зүйл гэж би бодохгүй байна. Харин камер байгаа үгүйг анзаарахгүй байх нь жүжигчнийг ялгадаг зүйл. Камернаас айх, эсвэл өмнө нь тав тухгүй болдоггүй. Миний хийж байгаа зүйлийг бичиж авах л үүрэгтэй.

-Жүжигчнээр сурч байгаагүй ч гэсэн камер бичиж байхад үнэхээр тэр мөчдөө л анхаарлаа хандуулдаг юм байна гэж ойлголоо?
-Жүжигчнээр сурч байгаагүй ч жүжиглэхийг ажил гэж ялгаж чаддаг хүмүүст атаархдаг. Үнэхээр гайхалтай, би тийм чадвартай болохыг хүсдэг.

-Гэхдээ жүжиглэхийг ажил гэж ялгах чадвар нь зарим хүний жүжиглэлтэд нөлөөлж магадгүй гэж бодож байна. Жишээлбэл, та дүр бүтээхдээ жүжиглэхээс илүү өөрөө өөрийгөө илэрхийлж, гарган ирдэг шүү дээ. Өөрийнхөө баяр баясгалантай, романтик талыг ч юм уу? Америкчууд 30 жилийн өмнө танаас бусдаас ялгарах онцгой зүйлийг олж хараагүй бол хонгор бүсгүйгээр тодруулахгүй байсан шүү дээ.

-Ийм зүйлсийг хэт их анализ хийх нь тохиромжгүй байх. Гэхдээ хүмүүст үргэлж тав тухтай байгаа мэт мэдрэмж өгөхийг эрэлхийлдэг хүсэл миний сэтгэлд байдаг. Хэрвээ намайг нэг хүн супермаркетад хараад “Яагаад үсээ ингэж зассан юм бэ?” гэж асуувал надад бүдүүлэг хандах гэж байна гэж хүлээж авахгүй. Тэр хүмүүс намайг таньдаг юм шиг, ням гараг бүр сүм дотор би ард нь суудаг мэт санагддаг учраас тэгж асуудаг гэж боддог. Надад хүмүүсийг танихгүй хэр нь тэднийг ойлгоод байгаа юм шиг мэдрэмж төрөөд байдаг л даа. Ер нь би дүр бүтээхдээ өдөр тутмын өөртэйгөө их адилхан байдлаар жүжиглэдэг болохоор л хүмүүст намайг таньдаг мэт санагддаг байх. Гэхдээ ямар нэгэн кино дээр өөрийгөө дүр мэт жүжиглэн гаргаж байгаа мэт санагдаж байгаагүй.

-Тийм шүү, тийм байх.

-Миний тоглож байсан хамгийн хэцүү кино бол таны кино (Notting Hill, 1999) дээр жүжигчин эмэгтэйн дүрийг бүтээх байсан. Маш тухгүй санагдсан. Өмнө нь олон удаа ярилцаж байсан ч тухгүй санагдсан болохоор бараг л дүрийг нь бүтээхээс татгалзах шахсан шүү. Би тэр дүрд яаж жүжиглэхээ ч мэдэхгүй байсан. Гурав дахь царай нь юу бил ээ?

-"Хэрсүү" царай. Та жаахан хатуу хүн. Хэн нэгний сонин авирыг тэвчдэггүй тал тань.

-Ер нь бол тийм шүү. Гэхдээ би тэр талаа дотроосоо ухаж гаргаж ирсэн. Залуу байхдаа хүмүүсийн над руу гаргаж буй сонин зан авирыг тэвчдэг байсан. Аливаа зүйлийн өмнө өчүүхэн юм шиг мэдрэгдэж, хүмүүстэй учрах болгондоо дүү хүн мэт өөрийгөө мэдэрдэг байсан болохоор.

-Тэгж мэдрэхээ хэзээ больсон бэ?

-Магадгүй 20-иод насны дундуур юм уу сүүлээр байх

-Алдар нэрт хүрсэн нь ямар нэгэн хэмжээгээр гарсан нь нөлөөлсөн үү?

-Амжилтад хүрснээсээ илүү зүгээр л аливаа зүйлд оролцмоор байгаа гэдгээ ухаарсантай холбоотой гэж бодож байна. Хувь нэмрээ оруулснаар сайжруулж болох зүйлс байгаа гэдгийг ойлгосон болохоор. Тийм зүйлийг хийх итгэл олж аваад би ухаарсан.

-Өөр нэг нүүр царай бол "феминист" царай тань билээ. Та 21 настайгаасаа хойш олонд танигдан, жүжиглэж байгаа. Энэ хугацаанд кино дээр болон амьдрал дээр биеэ авч явах тал дээр бусад эмэгтэйчүүдийн өмнө хариуцлага хүлээсэн мэт санагдаж байсан уу? Танд “Би ямар нэгэн зүйлийг төлөөлж байгаа” гэж бодогддог уу?

-Хийхгүй орхисон зүйлс маань намайг илүү илэрхийлдэг гэж бодож байна

Зургийн эх сурвалж: Vogue.com

-Сонирхолтой юм, жишээлбэл?

-Зөвхөн G үнэлгээтэй кинонуудад тоглосон карьер маань

-G үнэлгээтэй гэж юу гэсэн үг билээ?

-Бусад хүмүүсийн сонголтыг шүүмжлэх гэсэн зүйл байхгүй л дээ. Гэхдээ кинонд тоглохдоо хувцсаа тайлахгүй байх, эсвэл биеэрээ ямар нэгэн зүйл хийхээс татгалзах нь хувьдаа гаргасан сонголт. Тодруулж хэлэхэд ямар нэгэн зүйлийг хийхийг эсэргүүцэх бус хийхгүй байх л сонголтыг гаргаж байгаа хэрэг. Саяхан би доктор Хенри Гейтсийн цувралд оролцож ДНХ-ийн шинжилгээ өгсөн. “Finding Your Roots” цувралыг үзэж байсан уу, би энэ цувралд үнэхээр гүн орчихсон. Тэр цувралын төгсгөл болгонд оролцсон хүмүүст хэнтэй ДНХ-ээр үеэл болохыг нь хэлж өгдөг. Намайг хэнтэй ДНХ-ээр үеэл гэдгийг таа л даа? Гэж хэлмээргүй асуумааргүй байна. Намайг ямар аймшигтай хүнтэй үеэл гэж хэлэхийг чинь мэдэхгүй байгаа болохоор. Гэхдээ би Глориа Стейнемтэй (Феминист идэвхтэн) ДНХ үеэл юм байна лээ.

-Тийм гэж үү?

-Тиймээ. Үүнийг хүн болгон мэдээсэй гэж хүсэж байсан юм.

-Та одоо үеийн нөхцөл байдал залуу жүжигчдийн хувьд илүү хялбар эсвэл хүнд болсон гэж боддог уу? Таны үеэс өөрчлөгдсөн гэж бодож байна уу?

-Өө миний үеэс тэс өөр. Одоогийн кино урлагийн бизнесийн бүтцийг хараад үлэг гүрвэл шиг л эртнийх юм мэдрэмж төрдөг. Огт өөр болсон байна лээ.

-Дээрдсэн гэсэн үг үү?

-Би туулж үзээгүй болохоор дээрдсэн үгүйг нь мэдэхгүй байна. Гэхдээ маш өөр л санагддаг. Нэг талаараа илүү замбараагүй мэт. Одоо алдартай болохын тулд маш олон зүйл хийх хэрэгтэй, харахад л ядармаар. Гэхдээ энэ зүгээр л миний төсөөлөл байж магадгүй, туулж үзээгүй болохоор. Би 21-р зуунд шоу бизнест хүч үзэж байгаа залуухан хүн биш. Миний үед хүмүүстэй уулзаад, өөрийнхөө хэсгийг уншиж үзээд л ажлаа авдаг байсан. Дараа нь өөр хүмүүстэй уулзаж тэр хүмүүс нь шинэ ажлын санал тавих хүмүүстэй холбож өгөөд тэгээд дараагийн ажлаа авна. Ийм ажлын бүтэц нь арай эмч цэгцтэй санагддаг учраас одоогийн кино урлагийн бизнес илүү замбараагүй юм шиг санагдаж байна. Илүү чимээ шуугиан, илүү олон хэвлэл мэдээлэл гэх мэт олон элемент нэмэгдсэн болохоор

-Одоо таны "хөгжилтэй" нүүр царайны талаар яримаар байна. Таны бүтээлцсэн хамгийн амжилттай кино бүх цаг үеийн хамгийн шилдэг романтик инээдмийн кинон шүү дээ. Түүнээс хойш романтик инээдмийн киноны жанрыг хаяагүй, хоёрхон жилийн өмнө бас тийм жанрын кинонд тоглосон.

-Би энэ жанрт дуртай. Энэ төрлөөс миний хамгийн дуртай нь “The Philadelphia Story”. Надад тохиолдсон аз завшааныг би ухаараагүй явсан байна лээ. “Pretty Woman”, “Notting Hill”, “My Best Friend’s Wedding” гэх мэт кинонуудад дүр бүтээсэн нь их азтай хэрэг. Учир нь ийм жанрын кинонууд тийм ч их хийгдээд байдаггүй. Тийм болохоор өөрийгөө азтай байсан гэж боддог.

-Та “Миний тоглосон дүр кино дээрээ үхдэг бол арай дээр юм уу” гэж бодож байсан уу?

 -Үгүй. Үхэхгүй байгаадаа баяртай байна. Бага үхдэгтээ баярладаг.

-Энэ чинь л таныг онцгой болгодог зүйл шүү дээ. Та хөгжилтэй байж сайн чаддаг.

-Би хүмүүсийг инээлгэх дуртай. Энэ нь надад маш их баяр баясал авчирдаг, бараг тэнэг байх аа

-“Vogue”-д зориулсан сэтгүүл болохоор загварын талаар бага зэрэг ярилцацгаая. Танд үнэртэй ус, хувцасны брэндүүд хамтарч ажиллах санал их тавьдаг байх. Ямар нэгэн брэндтэй хамтарч ажиллах уу үгүй юу гэдгээ хэрхэн шийддэг вэ?

-Үүн дээр сонголт хийхийг би маш том шийдвэр гэж боддог. Би ихэнх саналыг хүлээж авдаггүй. Гэхдээ гэр бүлийн бизнесүүдэд илүү дуртай, миний анхаарлыг илүү татдаг.

Зургийн эх сурвалж: Vogue.com

-Тэгэхээр, "гэр бүл"-ийн царай.  Тантай хамтарч ажиллах үед та гэрлээгүй байсан. Харин одоо гэр бүл гэдэг нь таны амьдралын хамгийн чухал зүйл болж хувирсан нь миний сонирхлыг төрүүллээ.

-Тиймээ.

-Маш өндөр цалинтай мэргэжлийн хүний хувьд гэр бүл ажил хоёрын аль нэгийг сонгох талаар яриач.

-Ажлын амьдрал, гэр бүлийн амьдралд минь тохиолдсон хамгийн азтай зүйл бол ажлын амьдралын амжилт эрт эхэлсэн явдал гэж боддог. Харин гэр бүлийн амьдралын хувьд гэртээ хүүхдүүдтэйгээ байхыг хүсдэг нөхөртэй болсон минь том амжилт. Би 18 жилийн турш ажилласан шүү дээ. Тийм болохоор миний хувьд аль нэгийг нь сонгох шаардлагагүй, азтай байсан гэж бодож байна.

-Аль нэгийг нь сонгох шаардлагатай учирч байгаагүй гэж үү?

-Гэр бүлийнхээ амьдралд анхаарлаа хандуулахын тулд ажлаа түр зогсооход амар байсан. Миний зарим эмэгтэй найзууд ажил дээрээ байхдаа угаалгын өрөөнд орж, хөхнийхөө сүүг саах шаардлагатай тулгарч байсан гэдгийг би мэднэ. Миний хувьд гэртээ байж, гэр бүлийнхэнтэйгээ байх азтай завшаан надад тохиосонд их баярлаж явдаг.

-Тийм шүү тэр бол аз завшаан. Гэхдээ таны хөдөлмөрлөж олсон завшаан. Гэхдээ яг одоо танд гэр бүл эсвэл ажлаа сонгох мөч тулгарвал, ямар ч эргэлзээгүй гэр бүл нэгт үү?

-Мэдээж тийм, Гэхдээ хүүхдүүд маань миний уран бүтээлийн амьдрал миний хувьд утга учиртай гэдгийг ойлгодог. Тэрийг минь ойлгоосой л гэж хүсдэг. Гэрээсээ гарч бүтээлч байх нь миний хувьд амин чухал. Гэхдээ энэ нь миний гэр бүлээ хайрлах хайрыг дардаггүй. Зүгээр л миний амьдралын нэг үе.

-За тэгэхээр асуугаагүй царай байна уу даа надад, "загвар"-ын царай, "кино"-ны царай, "гэр бүл"-ийн царай, "хэрсүү" царай, "феминист" царай, "алдартай" царай

-"Хараал идсэн" царай гэж хэлээгүйд чинь гайхаж байна шүү (Хоёулаа инээв)

-Үгүй ээ, үгүй юун хараал идсэн царай вэ. Жулиа, сүүлийн хоёр асуултаа асууж болох уу? Нэг нь өнгөрсөн, нөгөө нь ирээдүйн тухай. Харамсал, танд харамсаж явдаг зүйл бий юу?

-Харамсалгүй хүн байдаг гэж үү

-Таны харамсаж явдаг зүйл юу вэ?

-Чичард Куртис, миний хамгийн том харамсаж явдал зүйл бол тантай эрт танилцаагүй явдал.

-Хүмүүс хөгшрөхдөө ирээдүйн жаргал хаа байна вэ гэж бодож шаналдаг. Ирэх 20 жилийн тухай бодохдоо та юу хийхийг хүсэж байна вэ

-Би тийм алсыг харж төлөвлөдөг хүн биш гэдгийг чи мэднэ дээ. Одоо байгаа зүйлээ тэлж, өргөжүүлнэ гэж харж байна. Ингэж бодохоор надад их баяр баясал мэдрэгддэг. Хамтдаа хийж бүтээнэ гэж бодохоор сэтгэл хангалуун байдаг.

-Миний кино урлагт карьер хөөх болсны нэг шалтгаан “Pretty Woman” гэдгийг та мэдэх үү? Камден тауны театрт үзэж гарч ирээд “Ийм кинонд л дуртай даа” гэж бодсоноо санадаг юм. Тийм болохоор карьераа эхлүүлэх шалтгаан болсон хүнтэй хамт кино зураг авалтын талбай дээр байх хачирхалтай мэдрэмж байсан.

-Тэгэхээр найм дахь царай нь “би чиний карьерыг эхлүүлсэн” гэдэг царай юу?

-Тиймээ. Бас танд зориулж өөр кино зохиол бичээгүй гэдэгт та бага зэрэг сэтгэл дундуур байдаг санагдсан.

-Тийм шүү. Одоо эндээс гараад надад кино бичээрэй!

-За цаашдын ажил амьдралд тань өндөр амжилт хүсье

-Баярлалаа. Одоо гэртээ харьж, эхнэр бичгийн машин дээрээ оч.

Эх сурвалж: Vogue

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-03 19:03

Сайхан шүү, үнэхээр төгс жүжиглэдэг.

Холбоотой мэдээ

Back to top button