"Bozzolo" дэлгүүр 4 өнчин хүүхдэд 2.4 сая төгрөгийн хувцас бэлэглэлээ

Хоёр охин нь нас барж 4 зээтэйгээ үлдсэн Ц.Оюунцэцэгийн амьдралыг "Эгүүр” агентлаг сурвалжлан, уг айлд туслах аяныг өрнүүлсэн.
Түүний хоёр охин нь том нь 33 насандаа, бага нь 36 насандаа 2019, 2023 онд өөд болж, Ц.Оюунцэцэг өдгөө хоёр охиноосоо үлдсэн дөрвөн өнчин зээтэйгээ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд дан бүрээстэй таван ханат гэрээ айлын хашаанд барьчихсан амьдарч байгаа юм.
"Эгүүр" агентлагийн эхлүүлсэн уг аянд "Bozzolo" хувцасны дэлгүүр нэгдэж, 2.4 сая төгрөгийг өртөг бүхий хувцас хандивлалаа. Нэг хүүхдэд зориулах хандивтаа ямар нэг босго тавилгүйгээр хүссэн хувцсаа авах боломж олгосон нь өнчирч үлдсэн хүүхдүүдэд маш том тусламж болсон юм. Тус дэлгүүрийн хамт олон хүүхдүүдийн эмээ 69 настай Ц.Оюунцэцэгт ч хувцас, ор дэрний хэрэглэл зэрэг шаардлагатай зүйлсийг мэдэрч, бэлэг болгон илгээлээ.
Нийгмийн хариуцлагын хүрээнд 6 настай охин, 9, 12, 15 настай хүүд хүссэн сонголтуудаа бүгдийг нь авах боломж олгож, олон ээлжийн хувцастай болгосон "Bozzolo" их дэлгүүрийн хамт олонд талархал илэрхийлье.
Сурвалжилгын бүрэн агуулгыг доорх линкээр уншаарай.
Б.ХАШ-ИЛД

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөрсдөө ганц бээлий ч өгөх сэтгэл зүрх байргүй байж ямар муухай юм бичдэг юм бэ энэ хүмүүс
Баярлалаа Бозолло
болж л бна ш дээ Өөрсдөө чадахгүй бж битгий ингэж тэнэг юм бичиж бай Муу муухай юм бичиж бвал санаа нь амардаг юм уу хаашаа юм балиар юмнууд чинь
Хүүхдүүдийн эцгүүд нь яасан юм бол? Амьд бол үр хүүхдээ харж үзмээр юм.
Мундаг сайхан байгууллага хамт олон болон хандив өргөсөн бүх хүмүүстээ баярлалаа
Эвтэй байхдаа бид хүчтэй
Дэлгэсэн тэрлэг шигээ
Дэндүү сайхан сэтгэлтэй ард түмэн шүү бид чинь
chanargvi muu huwtsas zardag ch gesen yahaaw ee huurhii
Баярллаа та нартаа сайн сайхан бүхэнийг хүсье буян буцаж ирэхдээ бороо мэт асгах болноо
Хороо дүүргийн нийгмийн халамж ажлаа сайн хий л дээ.
Mongochuuddaa bayarlalaa emee ni ervvl enh baigaarai
Болж бнаа том тус шүү
Bozollo ch aguulahaa chuluuljee.
Тамын тогооны новш,чи үхээд хүн болохгүй, нохой ч болохгүй!
Үүрд тамын тогоондоо тамлуулан байх болноо!