Нийгэм мэдээ

Гурван хүүхэд тээвэрлэсэн машин сураггүй болсныг олж, тусалжээ

Баянхангай сумаас Улаанбаатар хот руу насанд хүрээгүй гурван хүүхдийн хамт автомашинаар явсан иргэн сураггүй болсныг олж, тусламж үзүүлэн аюулгүй байдлыг нь хангажээ.

Төв аймаг, Баянхангай сум Хөшөөт багийн "Цэнгээгийн худаг" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 153 км, сумын төвөөс баруун урд зүгт 30 км/-т суудлын автомашинаар зочиж явсан иргэд сураггүй болсон тухай дуудлагыг 02.04-ний өдрийн 03:08 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж Төв аймгийн Баянхангай сумаас Улаанбаатар хотын чиглэлд “Приус-41” загварын суудлын автомашинаар зорчиж явсан иргэн С /48 настай, эрэгтэй/, М /18 настай, эрэгтэй/, Х /13 настай, эрэгтэй/, А /12 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 06:30 цагт тус сумын Хөшөөт багийн "Гэзэггүй-Ар" гэдэг газарт автомашин нь цасанд суусан байсныг олж, автомашиныг татан гаргах боломжгүй тул үлдээж, 4 иргэнийг сумын төвд тээвэрлэн хүргэсэн.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button