Нийгмийн

Улстөрчид “Аварга малчин” цомыг уянгын халилтайгаар уралдан тараацгааж явна

УИХ-ын гишүүд малчдад хайр зарлажээ. Сонгуулийн жилийн сүүлийн хоёр улирлын онцлог ерөөс энэ. Намрын чуулган хаалтаа хийсэн даруйд тэд нэг нэг “аварга малчин” шагнал тэврээд тойрог тойрогтоо оччихсон идэвхийлэн тарааж явна. Цагаан сарын баярын өмнө аварга малчин, саальчин, тариаланчдыг тодруулдаг уламжлалтай ч сонгуулийн жил энэ нь хавтгайрч, утга учраа алдчихдаг нь харамсалтай.

Сумаар нь, айл хотлоор нь цуглуулан хөл хүндрүүлдэг. “УИХ-ын гишүүдийг хүлээн авах айл бөөн зардал чирэгдэл. Ирсэн хүн бүрт буцааж гарын бэлэг бэлдэх үүрэгтэй” хэмээн шүүмжилэ буй. Нэмээд аймаг, сумын дарга нар ч ажил албаа хаяад дагачихсан яваа дүр зурагтай.

Бас нэг өнцөг бий. БНМАУ-ын сүлдтэй улсын аварга малчин гэх тэмдгээ өнөө хэр нь үйлдвэрлэсээр. Нэгт, хувь гишүүдийн сонгуульд нэр дэвших пиар болоод өнгөрч байна. Хоёрт, хувийн өмчөө өсгөн, үржүүлсний төлөө татвар төлөгчдийн мөнгөөр шагнал олгосоор байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Тухайлбал, ХХААХҮЯ шагналын цом, хувин зэрэгт 411 сая төгрөг төсөвлөдөг. Хамгийн өндөр дүн буюу улсын аварга, хошой аварга малчинд олгох дурсгалын цомд 183.6 сая төгрөгийн тендер зарлажээ.

УИХ-ын гишүүд хаагуур юу хийж явааг фотогоор хүргэе.

Тайлбар: УИХ-ын гишүүн Г.Дамдинням Дархан-Уул аймгийн Хонгор суманд
Тайлбар: Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Увс аймагт
Тайлбар: ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Ховд аймагт, эсгий гэр барьсан нь
Тайлбар: Говь-Алтай аймгийн Жаргалан суманд, иргэдтэй уулзав
Тайлбар: Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Өвөрхангай аймагт
Тайлбар: БХБ-ын сайд Ц.Даваасүрэн Хөвсгөл аймагт
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-06 11:21

10 huwi chaaaj l ywna.

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button