Нийгэм ярилцлага

Залуус: Монгол уламжлал, соёлоо ирээдүй хойчдоо үлдээмээр байна

XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн шинийн нэгний өнөөдөр тохиож байна. Бид орчин үеийн нийслэл хотод амьдардаг залуус сар шинийн баярын талаар ямар сэтгэгдэлтэй байдаг талаар ярилцлаа.

Цагаан сар бол өвлийг өнтэй давж, хавартай хавтай сайхан золгож нэг нас нэмсний баяр юм. Мөн манай ард түмний эв нэгдэл, үндэсний өв уламжлал, соёл, зан заншлаараа бахархах, аав, ээж, ихэс дээдэс, бие биесээ хүндэтгэх, ураг садны хэлхээ холбоо батжих, овог удам судраа мэдэх, залуу үеэ энэрэн сургаалаа хайрлах, хийморь лундаагаа сэргээж, жилийнхээ заслыг хийлгэн ард олноороо буян хурааж шинэлдэг олон ёс заншлыг хадгалсан баяр юм.

-Монголчууд хоорондоо үнсэж золгодоггүй байсан гэж бодож байна-

"HumanZ" сайтын контент бүтээгч М.Мөнх-Отгон

-Сар шинээр үнсүүлэх нь ямар санагддаг вэ, үнсүүлмээргүй санагдаж байсан уу?

-Сар шинэ миний хамгийн дуртай баяруудын нэг. Тэр дундаа Монгол уламжлалаа авч үлдэж, үр хүүхдүүддээ үлдээхийг харах сайхан байдаг. Би өөрөө өв уламжлалаа төдийлөн сайн мэддэггүй. Тэр байдлаасаа хааяа ичдэг. Тийм болохоор зан заншлаа сайтар судалж байгаа. Хүүхэд байхад манай өвөөгийнх олон хүний хөлд дарагдаад их гоё байж. Өвөө маань цагаан сарыг их хүлээдэг байсан. Ах дүү нартайгаа учран золгож, хахир өвлийг давсны баярыг олны хөлд дарагдан тэмдэглэдэг байлаа.  

Миний бодлоор Монголчууд хоорондоо айхтар үнсэж золгодоггүй байсан гэж бодож байна. Харин үнэрлэдэг байсан байх. Манай Янжка /ажлын охин/ хэлж байсанчлан Монголчууд нэг нэгнээ үнэрлэдэг тэр дундаа нялхсыг дух зулайнаас нь ихээр үнэрлэдэг байсан гэсэн. Нялх, нярай хүүхдийн дух, зулайнаас нь биеийнх нь аль хэсэг өвдсөн нь үнэртдэг байсан болохоор хий, шар, бадганатай эсэхийг нь мэддэг байж. Үүнээс харахад манай уламжлал бол цаанаа асар их утга учиртай. Харин бид одоо үед аливаа зүйлийн утга учирыг судлах бус зөв бурууг нь шүүн хэлэлцдэг болсон.

Сар шинийн өдрүүдэд нэг их үнсэхгүй байвал зүгээр гэж бодож байна.Намайг жоохон байхад сахалтай ах нар хамаг эрүү ам үрж ирээд л үнсдэг байсан. Үнсүүлэхгүй гээд зугтаахаар аав, ээж нар загнаад “Ахдаа үнсүүлээч” гээл нударна. Үнэндээ би үнсүүлмээргүй байсан. Тэрийг ойлгохгүй их хүчилдэгт нь одоо жаахан гомддог. Харин одоо хүүхэд үнсүүлэхээс зугтвал шалтгааныг нь мэдрээд ойлгодог байгаасай гэж хүсч байна. 

-Олон хүний гар дамждаг гээд зарим залуус хөөрөглөөд байхыг хүсдэггүй. Хөөрөглөх талаар таны бодол

-Үүсэл гарлын хувьд хаанаас гарч ирсэн соёл вэ гэдгийг би төдийлөн сайн мэдэхгүй. Гэхдээ уламжлагдаад ирчихсэн учраас үүнийг сольж, хольж болохгүй. Ковидын дараа олон хүний гар дамжсан эд зүйлсийг хэрэглэмээргүй байдаг ч гэсэн бид өдөр тутамдаа гар утас, түлхүүр зэргийг байнга ашигладаг. Тийм болохоор ялгаагүй л олон хүний гар дамжсан юм хэрэглэж байгаа. Үнэхээр хэрэглэмээргүй байдаг бол хөөрөглөх үедээ арчиж, ариутгаж болно шүү дээ. Миний хувьд хамрын тамхийг хэд сайхан татаад найтаачихаар хамар цэвэрлэгдсэн юм шиг мэдрэмж төрдөг. Тийм болохоор би хөөрөглөх ёсонг энэ чигээр нь хадгалж үлдээх ёстой гэж бодож байна.

-Сар шинээр заавал үнсэж, мэндлэх шаардлагагүй-

"Aimar Sanaa" контент бүтээгч Б.Амартайван

-Сар шинээр үнсүүлдэг үү, үнсүүлэх нь ямар мэдрэмж төрүүлдэг вэ?

-Цагаан сар манай үндэсний баяр. Гэхдээ үнсэж, мэндлэх шаардлагагүй гэж бодож байна. Үнсэлтээр дамжиж, нян бактери их цуглана. Тэгэхээр жоохон хүүхдийг үнсэх нь халдварт өвчний эх үүсвэр болно. Ханиад, томуу, хомхой зэрэг вирус болон нянгийн гаралтай өвчнүүдээр өвдөх эрсдэл их өндөр. Тиймээс цагаан сараар үнсэхгүй байсан нь дээр гэж бодож байна. Бид ахмад настнаа хүндлээд гараа зөрүүлж мэндчилдэг учраас гар зөрүүлэн мэндлэхэд хангалттай байх.

Бага байхад хэд татчихсан, сахалтай ах нарт үнсүүлэх нь их тухгүй, таагүй санагддаг байсан болохоор их зугтдаг байж билээ. Одоо ч хааяа тийм ах нарт үнсүүлээд байхыг хүсдэггүй ээ.

-Сар шинээр хөөрөглөдөг үү, хөөрөглөмөөргүй санагдаж байсан үе бий юу?

-Хөөрөглөх ёс нь манай улсын эрт дээр үеэс өвлөгдөж ирсэн уламжлал шүү дээ. Тэгэхээр үүнийг солих хэрэгтэй өөрчлөх хэрэгтэй гэж бодохгүй байна. Манай үеийнхэн энэ соёлыг хадгалж авч үлдэх хэрэгтэй гэж бодож байна. Хөөрөг дамжуулж, тамхилах нь хэдийнээс л байсан, бидний уламжлал гэж бодож байна.

-Манай хамаатнууд ойр дотно учраас үнсүүлмээргүй санагдаж байгаагүй ээ-

Контент бүтээгч Б.Маралмаа

-Сар шинээр хэр золгож, үнсүүлдэг вэ, заримдаа үнсүүлчхээд хацраа арчмаар санагдаж байсан уу?

-Сар шинийн баяраар уулзаагүй удсан ах дүү нартайгаа уулздаг учраас би үнсүүлж бас дүү нараа үнсэх дуртай. Манай хамаатнууд ойр дотно учраас үнсүүлмээргүй санагдаж байгаагүй ээ. Харин аав, ээжийн найзууд ч юм уу гэр бүлийн бус хүмүүст үнсүүлэх нь тийм ч таатай биш. Хөгшин настай хүмүүсээс үг сонсож, тэдний амар мэндийг мэдэх нь хамгийн сайхан шүү дээ.

-Хөөрөглөх ёсыг зарим залуучууд дэмий гэж боддог. Үүнтэй санал нийлэх үү?

-Огтхон ч санал нийлэхгүй. Ер нь бол хөөрөглөх нь манай улсын нэгэн соёл. Тиймдээ ч өөрөө үүнийг хэрэглэн дадаж цаашлаад дүү нартаа өвлүүлж, үлдээмээр байдаг. Хөөрөглөх гэдэг нь мэндлэх, хүндлэх ёсыг харуулж байгаа өв шиг санагддаг.

Жаахан байхад аавынхаа ахмад хүмүүстэй хөөрөглөж байгааг харах дуртай байсан. Тэд хоорондоо “Сайхан хаваржиж байна уу” гэх мэтээр дулаан сайхан үгс солилцож хөөргөлөн мэндэлцгээдэг. Сар шинэ бол өвлийг өнөтэй давж, урин хавартай золгож хамаатан садантайгаа уулздаг баяр. Хөөрөг солилцох нь хүртэл асар том соёл шиг санагддаг. Хөөргийг шууд зүүн гараараа өгдөггүй шүү дээ. Тэгэхээр хөөрөг дамжуулах нь хүртэл нарийн нандин утга учиртай санагддаг.

Энэ хэрээрээ залуучууд бид соёлоо хадгалж үлдэх л хэрэгтэй. Гэр бүлийнхээ хүрээнд сар шинэтэй холбоотой соёлуудыг дүү нартаа зааж, сургах гэх мэтээр цагаан сарыг тойрсон соёлуудыг ойлгож, хүндэтгэх хэрэгтэй гэж бодож байна. Миний хувьд үнсэж, үнсүүлнэ, хөөрөглөж, мэндэлнэ гэдэг дээр маш их дэмжиж, уриалдаг төрлийн хүн.

-Сүүлийн үед залуучууд электрон тамхиар хөөрөглье гэх болсон нь анзаарагдаж байна. Энэ бол байж боломгүй зүйл-

"Eguur News" агентлагийн агуулгын редактор М.Тэнгис

-Сар шинээр үнсүүлдэг үү, үнсүүлэх нь ямар санагддаг вэ?

-Цагаан сарын хамгийн гол мэндчилгээ бол гараа зөрүүлж, золгох явдал. Настай хүмүүс багачуудаа тойруулаад үнэрлэдэг нь их таатай санагддаг. Миний цагаан сараар очдог айлуудын хувьд настай хүнээс бусад нь нэг нэгнээ дотночилж үнсээд байдаггүй. Харин бага насны хүүхдийг өхөөрдөж их үнсдэг. Сүүлийн үед халдвар хамгааллын улмаас хүүхдийг үнсэхгүй байя гэдэг болсон. Энэ нь эрүүл мэнд талаасаа зөв гэж бодож байна.
Одоо бодохоор жаахан байхад настай хүмүүст үнсүүлэх нь тухтай мэдрэмж төрүүлдэг байжээ. Ахмад настнаа хүндлээд, золгоод, үг сонсоно гэдэг бол асар том тайвшрал гэж бодож байна. Үнсүүлж, үнэрлүүлээд таагүй мэдрэмж авч байсан зүйл байгаагүй юм шиг санагдаж байна.


-Залуучуудын зарим нь хөөрөглөхөөс цааргалдаг болсон. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Цагаан сартай салшгүй холбоотой хэд хэдэн том тогтсон соёлын нэг бол хөөрөглөх ёсон. Хөөрөглөх соёлыг болиулах болон өөр шийдлээр орлуулна гэхэд би эсрэг байр суурьтай байна. Хөөргөөр дамжиж халдвар тархана гэдэг бол өрөөсгөл ойлголт. Эртний монголчууд хамрын тамхи татаж, хөөрөг хэрэглэдэг байсан эсэх нь эргэлзээтэй. 17 дугаар зуун орчмоос монголд нэвтэрсэн соёл гэж боддог.

Сүүлийн үед залуучууд электрон тамхиар хөөрөглөе гэх болсон нь анзаарагдаж байна. Энэ бол байж боломгүй зүйл. Миний хувьд тоглоом, наргиа байх гэж бодож байна. Яагаад гэвэл хөөрөглөх бол тамхи татах хэлбэр биш. Нэгнээ хүндэтгэж байгаа явдал. Хөөрөг нэгэндээ дамжуулахаас эхлээд нарийн утга учиртай байдаг. Аль гараараа хөөрөг дамжуулах вэ, нээлттэй өгөх үү зэрэг хөөргийг тойрсон дагавар соёлууд их. Тийм учраас электрон тамхиар хөөрөглөнө гэдэг бол хөнгөн яриа болов уу гэж бодож байна.

Монголчууд сүүлийн 300-400 жилийн хугацаанд гаднын соёлуудад хүчтэйгээр нэрвэгдсэн. Соёлын талаар мэддэг хүн байвал хэлмэгдүүлэх, сурвалж бичиг байвал устгах гэх мэт гаднынхны хүчтэй дайралтуудыг тэсч үлдсэн. Тийм учраас бид арай ядан авч үдсэн соёлоо энэ чигээр нь үлдээмээр байна.

Соёлын капитал гэдэг үүднээс нь өөрчилж, шинэчлэх зүйтэй. Тэрнээс биш бүх зүйлийг гаднынхантай ижлээр хийгээд байж болохгүй. Зөвлөлтийн үед Оросуудын хийдэг зүйлс орчин үеийн санагддаг байсан. Тэр үйлдлээс зөрсөн хүн хоцрогдсон юм шиг санагддаг байсан. Өнөөдрийн хувьд хэлбэрээ жаахан өөрчилсөн ч бид барууныг ихээр дуурайдаг болсон. Тэгэхээр сайн ойлгож, бодох хэрэгтэй олон арван жилийн турш хадгалагдаж ирсэн соёлоо цааш түгээн дэлгэрүүлж, хадгалах нь бидний үүрэг юм.
Дэлхий дээр байгаа хүчтэй гүрнүүдтэй харьцуулахад бид хичнээн мянган жилийн өмнө олон арван бүтээн байгуулалттай ард түмэн байсан ч маш их дайралтуудыг тэсэж үлдсэн. Тийм учраас одоо байгаа соёлоо үр хүүхдэдээ үлдээх хэрэгтэй байна.

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгүүлчийн тэмдэглэл:

Ярилцлагын үеэр залуучууд өв соёлоо хадгалж үлдэх хэдий ч зарим нэг зүйлсийг шинэчилж болно гэж үзэж байв. Өөрсдөө энэхүү өв уламжлалаа сайтар судалж, цааш нь түгээн дэлгэрүүлэхээр зорьж байгаа нь илтэд байлаа. Мөн сар шинийн баяраар нялхсыг аль болох үнсэхгүй байхыг тэд уриаллаа.



Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-06 08:38

Оо дураки

Зочин
Зочин
2024-02-06 09:05

Манж хятадуудын Монголыг устгах 3 хүйтэн чулууны бодлого одоо хүртэл амьд оршино..

Зочин
Зочин
2024-02-06 14:10
Reply to  Зочин

Тэнэгт

Зочин
Зочин
2024-02-06 09:19

Манжууд манай монголчуудыг устгах гээд хүйтэн чулуу гарт нь атгуулж гарыг нь с�##�га болгох, хамрын тамхиар тархийг нь мэдрэлгүй болгох зорилго агуулж байсан гэж жинхэнэ монгол хөгшчүүл яридаг бсн юм. Хөөрөг, хамрын тамхийг үзэн ядах хэрэгтэй гэж одоогийн з�##�уучуудад хэлэх бнаа. Чулуугаар нь гоё бэлэг, дусг�##�ын зүйл хийх хэрэгтэй!!!

Зочин
Зочин
2024-02-06 09:26

За з�##�уус минь цаашид цагаан сар гэж донсолгож явахаа болих нь зүйтэй дээ. Энэ бол монгол түмний нээг их ёс заншил биш шүү. Хөөрөг гаансны соруул м�##�гайн отог зэрэг нь манж улсаас манайхыг боолчилж байхдаа өөрсдмйн бэлгэдлээ бидэнд өвлүүлэн үлдээсэн юм шүү дээ. Энэ 3 хүйтэн чулууг уг нь бүгдийг нь хага цохиж булах хэрэгтэй.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2024-02-06 14:05
Reply to  Зочин

Тэнэг ээ тэр хөөрөг тамихаа боино л биз цагаан сарын баярыг та мэтиин илжигнүүд устгахгүй шүү за

Цагаан сарын тухай түүхэн зураг байдаггүй.
Цагаан сарын тухай түүхэн зураг байдаггүй.
2024-02-06 15:08

Нууц товчоонд ч байдаггүй. Хойшоох түүхэн зурагт ч ганц ч цагаан сар тэмдэглэж буй зураг байдаггүй. Бараг л 1800-1900 оны үед үүссэн баяр юм биш үү ?

Egi
Egi
2024-02-06 09:56

ЗАЛУУ үеийн үхэрнүүдэд хандаж хэлэхэд цаг үеэ дагаж амьдар битгийхудлаа хийрх гэж хэлье

Зочин
Зочин
2024-02-06 09:57

манжаас монголчуудын аманд нь гаанс хэмээх хүйтэн чулуу зуулгуулж, атганд нь хөөрөг гэх хүйтэн чулуу атгуулж ар шилэнд нь отог жинс гэх хүйтэн чулуугаар жигнүүлэх ажлыг өнөөг хүртэл мөн ч амжилттай хийж байна. Бид тэнэг болохоор үүнээс с�##�ж чаддаггүй.

Зочин
Зочин
2024-02-06 15:10
Reply to  Зочин

Одоо гаанстай хүн ховор байх. Санаа бүү зов !

Зочин
Зочин
2024-02-06 16:27
Reply to  Зочин

Хөдөөний хүмүүс болон настай хөгшин баян уяачид бүгдээрээ 20 см орчим урттай цагаан хаш чулуун соруул бүхий гаанстай.

Монгол хүн
Монгол хүн
2024-02-06 10:41
Reply to  Зочин

Үнээн юун хөөрөг та нарын нас зүйд тохирохгүй

Эмээ
Эмээ
2024-02-06 11:12

В С вирус хелико баптераа ах дүүсээрээ зөөгөөд үнсэлдээд ариутгаагүй аягс таваг сэрээгээ дамжуулаад нойр булчирхайгаа өрөвстөл идээд баыж дээ. Хөдөөний агаарт вирусгүй үеийн баяр. Хотын нөхцөл одоогийн хэвшилд хоцрогдсон арга.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2024-02-06 14:06
Reply to  Эмээ

Өвөг дээдсиин үеэс үнсдэггүй үнэрлэдэг л бхйсан юм шүү

Зочин
Зочин
2024-02-06 15:11

Яадаг ч байсан ялгаагүй холбоос үүсч байна. Х�##�двар авна. Үнэрлэх гэж хамраар дүүрэн бактөр байдгаа мэднэ биз дээ !

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2024-02-06 14:08

Ер нь ой гутмаар маягладаг хөгшин з�##�уу эмс сүүлдээ бүр уруул аман дээрээ үнсэлцдэг болсон шүү шившиг

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2024-02-06 14:09

Хүүхнүүд хөөрөгдөөд байх нь ёстой зэвүүэ харагддаг яасанч маяглах дуртай байдаг юм

Зочин
Зочин
2024-02-06 14:11

Зөв дөө

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2024-02-06 14:12

Би нэг удаа эх охин хоёр олны дунд ниитиин арга хэмжээн дээр цэцэг өгөөд уруул дээрээ үнсэлдэхииг хараад ёстой ой гутаж билээ арай л дорой ёс заншил шүү

Зочин
Зочин
2024-02-06 15:05

За лууст бол сайхан баяр. Нэгт юм мэдэхгүй тэнэг, хоёрт зарда л гаргадаггүй айл хэсч дараа уддаг хамгийн доод шатны хэсээч хүмүүс. Эд нар муухай гэж хэлэхгүй байв�##� гайхахгүй. Ойлгомжтой. 2. Үнсүүлээд би лав угаа лгын өрөөнд орж угааж цэвэрлэдэг. Үнсэх тухайд ч бас өмнөх хүмүүсийн үнссэн шүлсийг долоох хэрэг гарах тул үнэхээр сэжгийн бүр яг дараа ллаар нь бодоод үзээрэй. Эхлээд тэрэнд үнсүүлсэн. тэр ямар өвчтэй бактер вирустайг хэн ч мэдэхгүй. Дараагийн хүн өмнөх хүнийхээ шүлсэн дээр үнссэн. Бас л заваан. дараагийн хүн бас ямар х�##�дварт өвчтэйг хэн ч мэдэхгүй. Зарим хүмүүсийн өвчтэйг мэдсэн ч яг баярын үед бужигнаад ор тас мартдаг. Хүн хөгшрөх тусам өвчтэй байдаг нь нууц биш. Хүүхэд за луу байх тусам эрүүл байдаг нь бас нууц биш.

Зочин
Зочин
2024-02-06 16:30

хөөрөг зөрүүлнэ гэж бичнэ шүү

Зочин
Зочин
2024-02-06 19:18

Хөөрөг яг монгол уламжл�##� мөн үү? Сайн л судлаарай даа

Basca Feiza
Basca Feiza
2024-02-07 01:18

сайн байцгаана уу. Монголууд Бид ***ҮНСЭХЭЭСЭЭ ИЛҮҮТЭЙ*** ҮНЭРЛЭДЭГ ГЭДЭГ ҮНЭН.

Зочин
Зочин
2024-02-07 23:29

Нохой 7 хотын өнчин төлөг ё байхгүй гуйлгачингуудын хийдэг баяр биш, орохоор гар луу харсан хармаандаа ч гараа хийж болохгүй дагуулж хараад хахахаа өрөвдмөөр кккк тэгэж баяр хийхгүй ээ хохохохо өр тавьж ц�##�ин тэтгэврийн зээл аваад бас нэг муу ууц хэдэн �######� хямдхан архи тавьчихна кккк

Зочин
Зочин
2024-02-14 11:07

ХӨӨРӨГНИЙ ГАРАЛ ҮҮСЛИЙГ СУДАЛСАН НЬ ДЭЭР ДЭЭ, МОНГОЛ ЭД ЛАВ БИШ, АНГЛИАС ХЯТАД ТӨВДӨӨР ДАМЖИЖ ИРСЭН ЭД ШИГ БАЙНАЛЭЭ, АНХНААСАА БОЛ ТАМХИНЫ ШИЛЭН САВ ДЭЭРЭЭ КЕКС БАЙРЛАЛУУД ЗУРСАН ИХ БАЙДАГ

Холбоотой мэдээ

Back to top button