УРЛАГ

"The Voice Kids" шоу 18-наас үзэгчдэд хүрч, жүжигчин Э.Ууганбаяр, Б.Сансармаа нар хөтөлнө

"Монгол" телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр үзэгчдийн хүртээл болгодог "Voice Of Mongolia" шоу анх 2018 онд үзэгчдэд хүрч байв. Одоогийн байдлаар тус шоуг гурван удаа зохион байгуулж, ялагчдаа тодруулаад байгаа юм.

Харин энэ жил зөвхөн хүүхдүүд оролцож, "Voice Of Kids" нэртэйгээр зохион байгуулна. Нийт 3,000 гаруй хүүхэд урьдчилсан шатанд бүртгүүлэн оролцсоноос 61 хүүхдийг авч үлджээ. Тус шоуны хөтлөгчдөөр жүжигчин Э.Ууганбаяр, Б.Сансармаа нар ажиллах юм байна. Эхний буюу сонсох шат энэ сарын 18-ны өдөр үзэгчдэд хүрнэ.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button