Нийгмийн

Суудлын тэрэг том машины араас мөргөж, 4 хүн нас баржээ

Цагдаагийн байгууллагад 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь, Дорнод аймгуудад “Зам тээврийн ноцтой осол гарсан байна” гэх дуудлага, мэдээлэл тус тус бүртгэгдсэн байна.

Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас шалгахад уг ослууд нь замын хажууд зогсож байсан том оврын ачааны тээврийн хэрэгслийн араас суудлын тээврийн хэрэгсэл мөргөсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Дээрх хоёр ослын улмаас нийт дөрвөн хүн харамсалтайгаар амь насаа алдаж, гурван хүн гэмтсэн байна.

Иймд жолооч та цаг агаарын болон замын нөхцөл байдалд тохируулж Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд оролцох, өөрийн болон зорчигчдын аюулгүй байдлыг хангаж суурин газрын гадна цагт 80 километрээс дээш хурд хэтрүүлэхгүй байх, хөдөлгөөнд оролцож түр болон удаан зогсолт хийхдээ дүрэмд зааснаар ослын дохионы болон ослын зогсолтын тэмдэг байршуулах арга хэмжээ авч, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Доржоо
Доржоо
2024-02-07 22:38

дорноговь замийн үүдийн замд том тэрэгнүүд үнэхээр аюултай явдаг зам дээр шууд гэрэлгүй анхаарулах тэмдэггүй зогсож байдаг юм билээ

Maшq
Maшq
2024-02-08 07:28

Хурд тэтрүүлсэн тохиолдолд авах арга хэмжээн маш чанга болгоочээ

Зочин
Зочин
2024-02-08 09:51

Ачааны машиныг зам дээр ориход явсан жолооч нарыг торгож байх хэрэгтэй. Тэдний зaлхуу, хариуцлагагүй үйлдлээс болж шөнө, харанхуйд машин барьж яваа жижиг тэрэгнүүд араас нь орж хүний амь нас хохирч байна. Машиныг замаас гаргаад тавих ёстой ш дээ.

Зочин
Зочин
2024-02-08 12:23

Том тэрэг ослын гурв�##�жин тэмдэгийг ашиглах тусгай за�##�т ЗХД-д нэмэж оруулах шаардлагатай. 3ш гурв�##�жин байна, тэмдэгийг 10, 30, 50 метр зайд байрлуулна гээд..

Холбоотой мэдээ

Back to top button