Нийгмийн

"Би чамд хайртай-2" УСК, "Тайчигч хөвгүүд ба саарал гудамж" жүжгийн зохиолч таалал төгслөө

Яруу найрагч, зохиолч Б.Батрэгзэдмаа таалал төгслөө.

Монголын Зохиолчдын Эвлэлийн эмгэнэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

БАЯРТОГТОХЫН БАТРЭГЗЭДМАА (1972-2024)

Д.Нацагдорж, Монголын Зохиолчдын Эвлэлийн болон “Алтан өд” шагналт зохиолч, яруу найрагч Баяртогтохын Батрэгзэдмаа 2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр өвчний улмаас таалал болсон гашуудалт мэдээг аваад үр хүүхэд, ахан дүүст нь гүн эмгэнэл илэрхийлж байна. Б.Батрэгзэдмаа 1972 оны 5 дугаар сарын 23-нд Төв аймгийн Зуунмод хотод төрсөн. Төв аймгийн I арван жилийн дунд сургуулийг төгсөөд, УБДС-д анх удаа нээгдсэн Утга зохиолын ажилтны ангид элсэн суралцаж, “утга зохиол судлаач” мэргэжил эзэмшсэн юм. Анд минь ухамсарт амьдралаа уран бүтээлдээ бүрэн зориулж, яруу найраг, хүүрнэл зохиол, кино, жүжгийн зохиолын төрлөөр олон бүтээл туурвисан, авьяаслаг яруу найрагч, зохиолч байлаа.

Тэрээр “Нисэлт” нэртэй яруу найргийн анхны номоо хэвлүүлснээс хойш “Хайр” яруу найргийн хос ном, “Би дэлхийд нэр өглөө АСОАДАРЭ” , “Сэрсэн дэлхий АСОАДАРЭ”, “Гэрэлтэх дэлхий АСОАДАРЭ” яруу найргийн гурамсан бүтээл, “Очир эрхшээгч” роман, “Алтан соёмбын эх орон” кино тууж, “Би чамд хайртай 2” киноны зохиолыг бичиж, уншигч, үзэгчдэдээ хүргэсэн юм.

Б.Батрэгзэдмаа 2000 оноос жүжгийн зохиолын төрлөөр дагнан, “Хаалганы өмнө” , “Дурласан хүн” , “Хорионыхон”, “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Бохир улс төр”, “Би хүсэхгүй байна”, “Зузаан цаг”, “Миний хайрыг хүлээ”, “Сэндэр охин”, “Их хаадын санаа”, “Ногоон дарь эх”, “Цаглашгүй гэрэл” жүжиг бичсэнээс олон жүжиг нь УДЭТ, орон нутгийн театрын тайзнаа тоглогдсон. Монголын уран зохиолын түүхэнд бүтээл туурвилаараа мөнхрөх, халгисан авьяаст, давтагдашгүй өвөрмөц анд чиний гэгээн дүр бидний зүрхэнд хоногшин үлдэх болно.

МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-08 07:57

Ум ма ни бад мэ хум

Зочин
Зочин
2024-02-08 08:11

Suuld nomiin bayraar bubuchin Bolson yum shig xaragdsan

hair
hair
2024-02-09 10:38

vnen goe zohoilch.sain hvniig burhan abdag geseen

Зочин
Зочин
2024-02-11 08:28

Дахин давдагдашгүй гайх�##�тай, үнэхээр гайх�##�тай үгийн ундарга, оюуны бярта хэлээд хэлээдмагтаад магтаад ч баршгүй гайх�##�тай Монголын сор болсон сайхан зохиолч маань бурханы оронд з�##�арсанд гүнээ харамсаж байна. АРЪЯАБАЛ УМ МА НИ БАД МИ ХУМ
.

Зочин
Зочин
2024-02-11 19:24

архинд нилээн орж гундуухан болсон харагдсан
сайхан авьяастан з�##�уугаараа бурхны оронд очлоо доо

Иргэн
Иргэн
2024-02-14 02:50

Угаасаа онцгой хүмүүс богино амьдардаг.

Зочин
Зочин
2024-02-14 07:58

,,Um ma ni bad me hum

Холбоотой мэдээ

Back to top button