Нийгмийн
Дорноговь аймгийн иргэн Н.Баясгалан “Монгол Улсын гавьяат малчин" боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан өнөөдөр /2024.02.09/ төрийн дээд одон, медаль гардууллаа.
Энэ үеэр Дорноговь аймгийн Мандах сумын “Улсын аварга малчин” Нямсүрэнгийн Баясгаланд “Монгол Улсын Гавьяат малчин” цол хүртээлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас “Монгол Улсын гавьяат малчин" цолыг 2001 онд бий болгож байсан билээ.


У.УЯН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.