Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Сургуулийн номын сангаас бэлэглэсэн номыг 120 жилийн дараа буцааж өгчээ

Их Британид сургуулийн номын сангаас өгсөн номыг 120 жилийн дараа буцааж өгсөн хачирхалтай хэрэг гарчээ. “Book of Animal Life” нэртэй номыг 1904 онд Их Британийн Бримингхэм хотод байрладаг Брүксфильдийн бага сургуулиас авсан аж.

Ном дээрх наалтаас харвал Флоренс Тейлор нэртэй хүүхдэд томоотой, сайн занг нь үнэлж бэлэглэсэн гэж бичсэн байжээ. Тэр номыг зуу гаруй жилийн дараа Дорсет тосгонд оршин суудаг Синди Рэйвен нэртэй хүн гудамжны худалдаанаас олсон байна.

Хатагтай Рэйвен номын гарал үүслийг судалсны дараа Брүксфильдийн бага сургуулийн номын санд эргүүлэн өгчээ. Тэрбээр “Энэ ном чинь бас бага зэрэг түүхэн ач холбогдолтой. Би хоёр жилийн өмнө аваад, гэртээ хайрцагт хийгээд орхичихсон байсан юм” хэмээсэн юм.

Брүксфильдийн бага сургуулийн багш Лианн Махони “Сүүлийн 120 жилийн хугацаанд дэлхий асар их өөрчлөгджээ. Гэхдээ тухайн үед хүртэл хүмүүсийг ном уншихад уриалан дэмжиж байсныг харахад сайхан байна” гэжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button