Top StoriesНийгмийн

Сар шинийн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүлж, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ

“Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга О.Хангай түрүүллээ.

Хүчит 256 бөхийн барилдааны үзүүр түрүүнд Улсын аварга О.Хангай, Улсын заан Б.Пүрэвсайхан нар шалгарч үлдсэн юм. Барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга О.Хангай давж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын заан Б.Пүрэвсайхан өвдөг шороодлоо. Ингэснээр Улсын аварга О.Хангай найм даван түрүүлж, Улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ.

Шөвгийн дөрөвт Увс аймгийн Давст сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ажнай” корпорац, “Увснуур” дэвжээний бөх, улсын аварга П.Бүрэнтөгс, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Нью Майнд" групп, "Булганхан" дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхан нар шалгарлаа.

Шөвгийн наймд улсын заан Б.Бат-Өлзий, Д.Анар, М.Лхагвагэрэл, улсын харцага Г.Ганхуяг нар үлдэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button