
Сар шинийн баяртай холбоотойгоор амралтын өдрүүдэд хаалгаа бариад байсан худалдааны төв, үйлчилгээний газрууд өнөөдрөөс /2024.02.13/ ердийн цагийн хуваариар ажиллаж эхэлнэ. Тодруулбал, И-Март, Номин, Улсын их дэлгүүрүүд өнөөдрөөс энгийн хуваарьт шилжиж ажиллана.
Харин "Нарантуул" олон улсын худалдааны төвийн хувьд ирэх долоо хоногийн Лхагва гараг хүртэл амрах аж.
Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдын яамд өнөөдрөөс хэвийн ажиллаж бөгөөд визний мэдүүлгийн төвүүд ердийн цагийн хуваариар ажиллах юм.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.