СПОРТ

Монголын мөсөнд авиралтын тамирчид ДАШТ-д өрсөлдөнө

Канад улсын Элмонтон хотод мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд болох гэж байна.

Тус тэмцээнд манай улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Н.Сэлэнгэ, Ч.Мандахбаяр нар хурд, хүчээ үзэхээр өнөөдөр эх орноосоо мордлоо.

Тэднээс Н.Хэрлэн дэлхийн цомын аварга, Ази тивийн алтан медальт бол Н.Сэлэнгэ дэлхийн цомын шагналт байрт орсон уулчин юм. Монголын тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн удаагүй бөгөөд энэ удаагийн бүрэлдэхүүнийг Х.Нямдоо, Ц.Хосбаяр нар дасгалжуулжээ.

Ц.НАРАНЦАЦРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button