Судлаачдын байр суурь: Ц.Элбэгдорж бол хувь хүн. Түүний жиргээ хоёр улсын харилцаанд нөлөөлөхгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт Украины дайнаас хойш анх удаа барууны хэвлэлд ярилцлага өгөв. В.В.Путин "Fox News"-ийн Такер Карлсонтой хийсэн ярилцлагын Орос, Украины түүхтэй холбон ярьсан. Энэ үедээ зурвас "Орос улс тарж бутарсан байсан тул Чингис хааны бүтээсэн эзэнт гүрний олз болсон юм. Түүний залгамжлагчид, тодруулбал Бат хаан Оросын ихэнх хотыг тонож, устгаж орхисон. Оросын өмнөд хэсэгт орших хотууд, Киев ч гэсэн тусгаар тогтнолоо алдсан бол хойд бүсэд орших зарим хотууд тусгаар байдлаа тодорхой хэмжээнд хадгалж чадсан юм. Тэд Монголчуудад алба гувчуур өгөх болсон ч тусгаар байдлаа тодорхой хэмжээнд хадгалсан. Үүний дараа Москвад төвтэй Оросын нэгдсэн улс байгуулагдаж эхэлсэн юм” гэж ярьжээ.
Мөн Владимир Путин Украины тухайд “Өмнө нь манай газар нутаг байсан. Олон үндэслэлээр Сталины байгуулсан үүсмэл улс гэдгийг баталж болно” гэсэн юм. Үүний дараа Монголын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Х" буюу Twitter платформ дээр Оросыг "Санаа зоволтгүй" хэмээгээд "Монголчууд энхтайван, эрх чөлөөтэй ард түмэн" гэв. Уг тайлбар тус платформ дээр хоёрдугаар сарын 13-ны оройн байдлаар 10 сая хүнд хүрч, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдах болсон юм.
Эл явдлыг зарим иргэд цахим орчинд Монгол-ОХУ хоорондын харилцаанд сэв суулгах магадлалтайгаас гадна ОХУ-тай харилцах харилцааг таагүй түвшинд хүргэж болзошгүй хэмээн үзэж байна. Иймд олон улсын харилцаа судлаачид уг үйл явдлыг хэрхэн дүгнэж байгааг хүргэе.
-Монгол Улс тууштай ардчилсан бодлоготой гэдгээ нотоллоо-
МУИС-ийн ОУХНУС-ийн Олон улсын харилцааны тэнхимийн ахлах багш, судлаач Г.Баасанхүү хэлэхдээ “Энэ үйл явдлаар Монгол Улс тууштай ардчилсан бодлоготой гэдгээ нотоллоо хэмээн харж байна. БНХАУ Өвөрмонголд 2019 онд үндэсний бичгийг хориглох үед Ц.Элбэгдорж цахим хуудсаар өөрийн үзэл бодлоо мөн илэрхийлж байв. Маш том хөдөлгөөн тухайн үед өрнөж байсан. Тэглээ гээд хоёр улсын хооронд асуудал үүсгээгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан гэдэг утгаараа л хүмүүс хүлээж аваад байна. Энэ бол хувь хүн үзэл бодлоо илэрхийлсэн л хэрэг. Албан ёсны мэдэгдэл биш юм.
Энэ явдал Монгол Улсын гадаад харилцаанд буюу Монгол-ОХУ хооронд нөлөө үзүүлэхгүй. Ц.Элбэгдорж нь одоогоор улс төрийн аливаа алба хашдаггүй, энгийн иргэн статустай байгаа шүү дээ” гэлээ.
-Ярилцлага авсан сэтгүүлчийг урвагч хэмээн цоллож байна. Энэ бол бодлого-
МУИС-ийн ОУХНУС-ийн Олон улсын харилцааны тэнхимийн багш, доктор профессор С.Баясгалан дүгнэхдээ “Иймэрхүү жижиг зүйлийг ОХУ тоохгүй. Тэдэнд нэг их сонин санагдахгүй. Японы телевиз үүнийг онцолж, өлгөж аваад байгаа нь бодлого юм. АНУ-д Путинээс ярилцлага авсан "Fox News"-ийн Такер Карлсон сэтгүүлчийг хүртэл урвагч хэмээн цоллоод байна. Путинээс ярилцлага авсан, түүний дуу хоолой болж байна хэмээн үзэж байна” гэв.
-Ганцхан жиргээнд сүржигнэх хэрэггүй-
Харин ХУИС-ийн Олон улсын харилцааны магистр, олон улс орон судлалын докторын хөтөлбөр хэрэгжүүлэх хамгаалуулах зөвлөлийн дарга, ОУХНСС-ийн профессор, доктор Д.Уламбаяр онцлохдоо “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Оросын тухай үг бичээгүй, зүгээр л газрын зураг тавьсан байсан. Сүржигнэж томсгож бодоод байх хэрэг байхгүй. Евро Азийн эзэнт гүрэн Монголынх байсан үеийн түүхэн зургийг тавьсан байна лээ шүү дээ. Зүгээр л жиргээчдийн дунд сенсацлагдаж байгаа зүйл Монгол-ОХУ хоорондын харилцаанд ач холбогдолгүй. Нийгэм даяараа хэн нэгнийг цоллох хэрэг байхгүй гэж хэлье. Тэр жиргэхдээ, хэн нэг хүнийг буруутгаагүй, ОХУ-ын эсрэг ганц л үг агуулаагүй байсан. Уншигчид өөр өөрсдийнхөөрөө юу гэж ойлгох нь дурын асуудал юм.
Евро Азид Монголын эзэнт гүрэн байсан гэдэг л юм байсан шүү дээ. Ц.Элбэгдорж зүгээр л тэнд байсан гэдгийг л хэлсэн байсан. Энэ нь ч худлаа биш. Путиний өгсөн 30 гаруй хуудас ярилцлагад өнөөгийн Монголын талаар нэг ч үг дурсаагүй. Монголын эзэнт гүрэн байгаагүй ч гэдэг юм уу агуулга огт хөндөгдөөгүй.
Харин Путин нэгдүгээр сарын эхээр Монгол Улстай холбоотой ганцхан зүйлийг онцолсон нь “Невийн Александр Бат хааны ивээлд орсноор Оросын хаант улс өөрийгөө аварч үлдсэн юм” гэж хэлсэн. Тийм байхад ганцхан жиргээнд сүржигнээд байх хэрэггүй” гэдгийг хэлсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hen ch bish elbegdorj hunii uhaanaar konopo daruulj dee ha ha
ХАРИН Ч ЭЛБЭГДОРЖИЙН ЗӨВ ШҮҮ ДЭЭ! УЧИР НЬ ТҮҮХЭН ГАЗРЫН ЗУРГЫГ ДЭЛГЭСНЭЭР ПҮТЭНИЙ ТҮҮХЭН ГАЗАР НУТГАА Л ЭРГҮҮЛЭН АВАХ ГЭЖ БНА ГЭСЭН ХУДАЛ МЭДЭЭЛЛИЙГ ИЛЧИЛЖ ТАС ЦОХИСОН. МӨН ӨНӨӨГИЙН ОХУ-ЫН ГАЗАР НУТАГ БОЛ ОРОСЫН ТҮҮХЭН ГАЗАР НУТАГ БИШ, ҮЕ ҮЕИЙН ОРОСЫН ИМПЕР БОДЛОГООР ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛСЭН НУТАГ ДЭВСГЭР ГЭДГИЙГ ТҮҮХЭН БАРИМТААР НОТОЛСОН. МӨН ЦААШЛААД, ХЭРВЭЭ ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЖ БСАН ГАЗАР НУТГАА ӨӨРИЙН ТҮҮХЭН ГАЗАР НУТАГ ГЭЖ ЗАРЛАДАГ ЮМ БОЛ ОРОС УЛС Ч МОНГОЛЫН ТҮҮХЭН ГАЗАР НУТАГ БОЛНО ШҮҮ ДЭЭ ГЭЖ ПҮТЭНИЙ АМЫГ ТАГЛАСАН ЯВДАЛ ЮМ ДАА! ХА ХА ХА
Энэ хүний ерөнхийлөгч байхдаа ,төр засагт байхдаа хийсэн үйлдэл бүр монгол хүн бүрийг ядуур�##�д хүргэлээ Цаашдаа ч эх орон байх үгүй нь ч Намуудыг цэгцлээгүй нь эрлийзүүдийг өндөр байр суурьт хүргэснээс үүдэлтэй Хоёр эх оронтой хүн хоёр сэтгэлтэй Хүүхэдгүй хүн бас хойчоо боддоггүй Жамцын Батмөнх
Жамбын Батмөнх
Эх орноо бодож намууд гишүүдээ яс үндэс угсаагаар нь ялгаварлах нь чух�##� байна Ялангуяа хятадын эрлийзүүд
Одоо бүр гаднынханд газар эзэмшүүлэх гэсэн нь эрлийзүүд өөрсдийн хамга�##�агчдаа оруулж ирэх гэсэн үйлдэл Өөрсдийн үр хүүхдэд таатай боломж олгох гэсэн үйлдэл болохоос монголчуудад хөгжил авчрах гэсэндээ биш юм
Адгийн хулгайч хүзүүгүй илжигний амыг барих хэрэгтэй.
элбэгээс болж тогоо хязгаарлуулах вий дээ
ЭНЭ МУУ ХЭДЭН СУДЛААЧ НАР ЮУ МЭДЭХИЙН �######�УУЛ ТЭР НҮДЭНДЭЭ ШИЛТЭЙ БҮДҮҮН НӨХӨР БОЛ ОРОС УКРАЫН РУУ ДОВТЛОЖ ЧАДАХГҮЙ ГЭЖ ЯРЬЖ БАЙСАН ДАА.ККК ИЙМ МАЛНУУДААС ЮУ ГИЙ НЬ АСУУДАГ ЮМ.
хоёрдох украйн болмооргүй л бн шүү,
UMHII,UHEJ DALD OJ BAIHDAA TAARSAN UURIIN TURSUN NUTAG HYTADIINHAA TUHAI YARIJ, BICHIJ BAI UMHII ELBEGDORJ HULGAICH, HUDALCH, LUIVARCHIN,ZALILAGCH CHINII UED MONGOL ULS HAMGIIN IHEER HOOSORCH, ARD TUMEN NI YADUURSAN.Chi MONGOL TUMNII HARAALIIG NASAARAA IDEJ AMIDRAH BOLNOO. UHEHDEE CHI UHLIIN MUUGAAR UHNE.CHINII UHEHIIG MONGOLCHUUD HARNAA. MONGOLCHUUDIIN HARAALIIG SAIN IDEEREI.