УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ММСУХ-ны явуургүй лобби: Ерөнхий сайд хаврын морин уралдааныг дэмжсэн гэдэг худал

Цахим орчинд "цагаан сарын баярт зориулсан хаврын хурдан морины уралдааныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэмжсэн" гэх агуулга бүхий мэдээлэл тархаад байгаа юм. Энэхүү мэдээллийг ялангуяа "Монголын морин спорт уяачдын холбоо"-ноос гурав хоногийн өмнө цахим хуудсаараа цацсан байна.

Тэгвэл уяачид хаврын уралдааны талаар асуудал хөндөж тавьсныг өнөөдрийн /2024.02.14/ Засгийн газрын хуралдааны нэмэлт танилцуулгаар хэлэлцсэн байна.

Гэхдээ уралдаантай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй гэдгийг албаны эх сурвалж хэллээ.

Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд дэмжсэн эсхүл үгүйсгэсэн ямар нэгэн шийдвэр гаргасан гэдэг нь худал аж. "Монголын морин спорт уяачдын холбоо" яагаад ийм худал мэдээлэл тарааж, явуургүй лобби хийв гэдэг нь анхаарал татаж байна.

Энэ холбоог Хотын дарга асан М.Энхболд эзэмшиж байгаад 2019 онд хасагдсан. Өдгөө удирдах албан тушаалтнаар нь Чимэддоржийн Хишигбаатар гэх нэр бүртгүүлжээ.

Хаврын морин уралдааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхэд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 57-р тогтоол гаргасан. Уг тогтоолоор "Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглосон". Түүнээс хойш тогтоолд өөрчлөлт ороогүй, өөрчлөх боломжгүй. Учир нь шүүхийн шийдвэртэй аж.

Хэрэв уралдаан зохион байгуулбал, Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг. 

Зөрчлийн хууль 6.20.3 "Өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор хууль бусаар хүүхдийн нэрийг барьж, ашиг олох, эсхүл амь нас, эрүүл мэнд, нэр хүндэд нь харшлах, аюул учруулах тоглоом, наадам, бусад арга хэмжээнд оролцуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан.

Гэхдээ морь сонирхогчид хийгээд уяачид тус тогтоолыг зөрчин нууцаар сунгаа, үсэргээ, хурдан морины уралдаан зохион байгуулдаг гэх мэдээлэл үе гараад намжсээр удаж байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ММСУХ-ны тэргүүлэгч
ММСУХ-ны тэргүүлэгч
2024-02-14 15:12

Тэгнээ тэр, юу юуны туханд хүрэлгүй, баттай шийд гар аагүй байхад сургаар сенсаацлаад холбооныхоо нэр хүндийг шороотой хутгах ямар хэрэг байнаа ?! МСУХ- ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч гэх НЯМЖАВ гэж нэг болчимгүй нөхөр л холион бантан хийж явна доо ! А ливаа асууд�##�д буурь суурьтай, хүлээцтэй хандах хэрэгтэй, энэ Нямжав нөхөр ер нь ММСУХ-ны их хурлыг олигтой бэлтгэж хийж чадахымуу ?!
Энэ т�##�аар зориуд анхаарч, нухацтай хандах, эргэж ярилцах шаардлагатай бус уу ?!

Холбоотой мэдээ

Back to top button