Бизнес мэдээНийгэм мэдээЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн Бизнес мэдээ

Б.Энхбаяр: Хятад иргэний өмч болох "Ayud" tower-ийг манай улсын хууль хүчнийхэн үгсэн хуйвалдаж, дээрэмдсэн

Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг тонодог асуудлын эсрэг хоёр жилийн өмнө ажлын хэсэг гарсан. Энэ хүрээнд нийт 50 гаруй гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн байж болзошгүй гомдлыг цэгцэлсэн. Үүнтэй холбогдуулан намайг Хятадуудад үйлчилдэг гэж гүтгэж байна. Учир нь Сүхбаатарын талбайн урд байрлах 14 мянган метр квадрат хэмжээтэй “Аюуд” тауэрийг өөрсдийн өмчлөлд шууд авсан гэх гомдол ирсэн.

Дээрх гомдлын хүрээнд Засгийн газраас хоёр удаа тогтоол гаргаж, нэр бүхий компанийн асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд хариуцаж шийдвэрлэх үүрэг чиглэлийг өгсөн байдаг. Ажлын хэсгийн дүгнэлтээр олон ноцтой асуудал тогтоогдсон. Танилцуулбал, Тухайн өмчийн эзэн Хятад улсын иргэн гарын үсэг зураагүй байхад гарын үсгийг нь хуурамчаар зурсныг нотариат баталгаажуулж, өмчлөлийг шилжүүлсэн нь тогтоогдов. 

Дэлгэрүүлбэл, Нотариатч дээрх үйлдлийг хийснийхээ дараа АНУ руу зугтаж, алга болсон нөхцөл байдал мөн тогтоогдсон. Мөн хуурамч гарын үсгийг нотариатч гэрчилсэн үйлдэл гарч, тэр хөрөнгийг шилжүүлэхдээ Улсын бүртгэлийн байгууллага холбогдох хуульд заасан 11 шаардлага хангах асуудлын найм нь хангагдаагүй байхад бүртгэл хийж, бусдын хөрөнгийг шилжүүлсэн. Цаашлаад энэ бүх асуудлаар Улсын бүртгэлийн байгууллагад олон удаагийн гомдол гаргахад тэдгээр гомдлыг тухай бүрд нь хангалттай хянаж, шалгалгүйгээр эрх зүйн бүрэн бус дүгнэлт хийж, татгалзсан хариуг өгч байсан нь тус тус тогтоогдсон.

Бусдын өмч хөрөнгийг шилжүүлсэн энэ асуудлаар БНХАУ-ын иргэнийг саатуулах ямар ч байгууллагын шийдвэр гараагүй байхад бүртгэлд оруулсан байна. Энэ мэт байдлаар уг хэрэгт олон этгээд оролцсон байна. Мөн Авлигатай Тэмцэх Газар, цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, нийт найман удаагийн эрүүгийн хэрэг үүсгэгдэж, дөрвөн удаагийн эрүүгийн хэрэгт хэрэг үүсгэхээс татгалзаж, хааж шийдвэрлэсэн нөхцөл байдал мөн тогтоогдсон нь хяналт шалгалтаар тогтоогдсон.

Манай маш олон хуулийн байгууллага, албан тушаалтнуудын оролцоотой цаанаа эрх бүхий хүний нөлөөтэйгөөр зохион байгуулалттай хийгдсэн ажиллагаа гэж үзэж байна. Иймээс албан даалгавар гаргаж, Улсын бүртгэлийн байгууллага, Хил хамгаалах байгууллага, нотариатын байгууллагын албан хаагчдад хариуцлага тооцсон.

Хүний хөрөнгийн дээрэмдсэн этгээдүүд намайг тэдэнд хариуцлага тооцсон гэх шалтгаанаар БНХАУ-ын талд ажиллагаа гэж зохион байгуулалттайгаар гүтгээд эхэллээ.

Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий прокурорт шалгалтын дүнг бүрэн эхээр нь хүргүүлсэн. Ийм тодорхой, хүний гарын үсгийг хүртэл хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг өөрийн анхааралдаа авах хэрэгтэй. 10 орчим жилийн өмнөх ханшаар 10 гаруй сая долларын хөрөнгө оруулалтыг нь хуулийн байгууллагынхан үгсэж дээрэмдсэн байх боломжтой асуудал юм. Одоо тэд шоронд суух шатанд хэрэг ирэхэд их хэмжээний хөрөнгө цацаж биднийг хятадын гар хөл гэх боллоо.

Энэ хэрэгт жижиг гарын хийх ажил биш. Тиймээс Хил хамгаалах байгууллага, Хуулийнхан, Нотариат, Улсын бүртгэлийн томчууд бүгдээрээ нэгдэж ингэж оролцсон. Тиймээс энэ хэрэг дээр хатуу хандана. Хөрөнгө оруулсан БНХАУ-ын иргэн хаана байгааг би мэдэхгүй байна. Нотариатын ажилтан хэрэгт оролцсоны дараагаар АНУ-руу зугтсан.

Яг энэ мэт 4-5 том мөнгөн дүн яригдах хөрөнгө оруулагчийг дээрэмдсэн хэрэг байгаа. Үүнийг тухай бүрт нь мэдээлэх болно.

Намайг Хятад гэж харлуулж байдагт би эмзэглэдэггүй. Угаас Лаос, Иран ч гэж хэлдэг. Харлуулаад байгаа хүнийг хууль хяналтын байгууллагад хандаагүй, улс төрч учраас хүлээцтэй, тэвчээртэй байх ёстой гэсэн байр суурьтай байдаг" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-14 14:02

Манай нотариат гоёлдоо

хуулийн авлигачдаа цэвэрлэе
хуулийн авлигачдаа цэвэрлэе
2024-02-14 14:11

Хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн ЕРӨНХИЙ прокурор агсан Энхамг�##�ан, дорлигжав нарын хэрэг ямар шүатандаа явж байгаа вэ? ЭНЭ дээрмүүдийг шийдэж байж л хөрөнгө оруул�##�тын хуулиа шинэчлэн батлах хэрэгтэй.

Зочин
Зочин
2024-02-14 14:33

Намбар Энхбаяр хүчтэй байхдаа хийсэн хэрэгүүд мөн Дорлигжав гм үүд. Хятад иргэд бол монгол бизнесмен биш шүү дээ Том гүрний иргэн ямар ч байсан дээрэмдүүлсэн зүйлээ авч чадна. Энхбаярын гол дахиад гозолзох нь дээ

иргэн
иргэн
2024-02-14 14:47

эрх мэдэлтнүүдтэй холбоотой хэргүүд түмэн олонд ил болсон байхад тэдэнд ямарч хэрэг үүсгэхгүй нь үнэхээр гайхмаар,тийм болохоор иргэд нь з�##�илан_хулгай дээрэм хийх нь их болж байна

хүннү
хүннү
2024-02-14 14:58

Б. Энхбаяр сайд Дорнодын гар�##�тай хүн.

Зочин
Зочин
2024-02-14 14:59

За Энхбаяр сайдаа наад хэрэгтээ оролцсон тэр нотариатын байгууллагын ажилтны нэр хилийн цэргийн �##�бан туша�##�тны нэр мөн бүртгэлийн байгууллагын ажилтны нэрийг зурагтай нь сошилд тавиачээ. Ийм битүү юм битгий яриачээ. Битүү яриа бол бүдгэрч �##�га болохын шинжээ.

Зочин
Зочин
2024-02-14 15:00

"huuliin said hereg yaridaggui um"

Ts.Nyamdorj

Зочин
Зочин
2024-02-14 15:26

Сдануудаас болж улс орон хөгжихгүй ядуур�##� нэмэгдэж байгаа, одоо өөрийг чинь хужаагийн эрлийз болгоод өөрсдөө мундаг эх орончид болоод л жүжиг тавина даа

Зочин
Зочин
2024-02-14 16:29

Энхбаярт баярлаж бна зөв ажил хийж байгаад дэмжинэ битгий шантар нэг ч гэсэн эх орноо гэсэн гишүүн байгаад амжилт

хүннү
хүннү
2024-02-14 17:04

Наад дээрэмчидээ гэр устай нь зар�##�. Тэгэж байж бу�####�д сэрэмжлүүлэг болно. Манайд хулгай, дээрэм, �##�бан тушахлын хэрэг шээд болж бүтэхгүй юм болгоны ард хууль хүчнийхэн байх юм. Энэ нөхдүүд ил гарга л даа. Юуг нь нуудаг юм? Ийм байхад монгол яаж өөдлөх вэ дээ?

Зочин
Зочин
2024-02-14 17:16

Сайн байна сайдаа. Ингэж бж нүүрээ буруулсан гадаадын хөрөнгө оруулагч нарыг эргүүлэн татах гол арга. Сүүлийн үед гадаадууд том төсөл дээр хөрөнгө оруулахасаасаа айдаг болсон бсан шүү

Зочин
Зочин
2024-02-14 18:44

За энэ бол Энхбаярыг дэмжихээс өөр аргагүй асууд�##�

ZOCHIN
ZOCHIN
2024-02-14 19:27

Зочин

ZOCHIN
ZOCHIN
2024-02-14 19:29

Хужаагийн өмч гэж юу байсан юм. Авах юмаа л авсан байна. Авах ч болно. Зөв л зүйл хийсэн байна. Чи харин худлаа бүү д�##�дагна..

Muugii
Muugii
2024-02-14 21:22

Harin jungguo nar yaj tiim tom gazar avsan bdv yum bol tee.

Bibi
Bibi
2024-02-14 22:31

Japan town, soul town gl zunduu bdin bnlee tgd gadaad hurungu oryylalt tatna gd bdg. Zuv ajil bn amjilt

УВ иргэд
УВ иргэд
2024-02-14 23:31

Энхбаярт амжилт хүсье. Луйварчидын бүх хөрөнгийг хурааж шоронд хатаа!

Зочин
Зочин
2024-02-14 23:38

Сайд сайн ажиллаж байна
Амжилт хүсье

Зочин
Зочин
2024-02-14 23:41

Бүү няцаарай. Хатуу байгаарай энхбаяр аа

Зочин
Зочин
2024-02-15 07:07

Ингэхэд магнай яасан бэ?Ливан эрийг бас дээрэмдсэн гээд бсн.

Зочин
Зочин
2024-02-17 00:38

Том луйварчидын хөрөнгө хэзээ хураах гэж байна хүлээгээдл байгаа шүү сайдаа

Холбоотой мэдээ

Back to top button