Нийгэм мэдээ

"Мөнхийн реп" хамтлагийн тоглолтоор зарагдсан сарнайн орлого сайн үйлсийн аянд зориулагдана

Мөнхийн реп хамтлагийн "One night only with Munkhiin rap" тоглолт өчигдөр буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр "Зайсан хилл"-д болж өндөрлөлөө. 

Гэгээн хайрын баярт зориулсан тоглолтын үеэр 850 мянган төгрөгийн үнэтэй 247 ширхэг сарнайг дуудлагаар худалджээ. Тус сарнайн дуудлага худалдааны дээд үнэ 17 сая төгрөгт хүрсэн байна.

247 ширхэг сарнайг худалдаж авсан залуу бие давхар эхнэртээ сарнайг бэлэглэсэн бөгөөд удахгүй төрөх хүүхдэдээ дурсамж бүтээхээр худалдан авчээ.

Мөн 17 сая төгрөг нь сайн үйлсийн аянд зориулагдах юм байна.

Сонирхуулахад, өнгөрсөн жил валентины баяраар дуучин Чойжоогийн тоглолтод 247 ширхэг сарнайг 40 саяар худалдаж авч байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button