Гадаад мэдээДЭЛХИЙ

Японы ардаас Их Британийн эдийн засаг уналтад оров

Японы засгийн газраас гаргасан тайлан тус улсын эдийн засаг 2023 оны сүүлийн улиралд 0.3 хувиар буурсан гэдгийг мэдээлсэн билээ. Тус улсын эдийн засаг өмнөх улиралд нь мөн буурсан. Зарчмын хувьд хоёр улирал дараалж эдийн засгийн хэмжээ ширгэвэл эдийн засгийн хувьд уналтад орсон гэж үздэг юм.

Тэгвэл Японы ардаас Их Британийн эдийн засаг уналтад оржээ. Тодруулбал Их Британийн эдийн засаг 2023 оны гуравдугаар улиралд 0.1 хувь, дөрөвдүгээр улиралд 0.3 хувиар ширгэсэн байна. 

Өнгөрсөн жилийн сүүлийн улиралд үзэгдсэн уналт нь шинжээчдийн таамагласнаас харьцангуй өндөр байв. “Reuters” агентлаг эдийн засагчдаас санал асуулга авч Их Британийн ДНБ дөрөвдүгээр улиралд 0.1 хувиар буурна гэх таамаглал дэвшүүлээд байсан юм.

Цар тахлын өмнөх үетэй харьцуулахад Их Британийн эдийн засаг 1 хувиар л өсжээ. Энэ жилийн хоёрдугаар улиралд тус улсад парламентын сонгууль явагдах тул эдийн засагт уналтад орсон гэдэг нь Ерөнхий сайд Риши Сунакийн хувьд таагүйхэн мэдээ.

Сунакын Консерватив нам эдийн засгийг зөв удирдаж чадна гэх британичуудын итгэл буурч, сөрөг хүчний Хөдөлмөрийн намд итгэх итгэл нь нэмэгдсэн байна. 

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2024-02-17 15:19

Учир зүггүй дайныг дэмжээд байхаар тэгнэ шүү дээ .

Холбоотой мэдээ

Back to top button