НДШ хэдийнэ гурван хувиар НЭМЭГДСЭН, дахин хоёр хувиар өснө, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ ХУУЛИА УНШ
Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахдаа НДШ-ийг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд 2 хувиар тус тус нэмэх үүрэг хүлээсэн. Ингэснээр 2018-2020 оны хооронд НДШ нийт ТАВАН хувиар өсч буй юм. Өөрөөр хэлбэл, 2017 онд 21 хувийн НДШ төлж байсан бол эдүгээ бид 24 хувийн шимтгэл төлж байна. Энэ тоо ирэх жил 26 хувь болон өснө. Энэ зохицуулалтыг 2.5 жилийн өмнө холбогдох хуулиндаа өөрчлөлт оруулж, хэрэгжүүлж эхэлсэн.
Манай сайт өмнө нь энэ талаар хөндөж, 2020 оноос 900 мянган төгрөгийн цалинтай иргэн сард 234 мянган төгрөгийн НДШ төлөх тооцооллыг хийж мэдээлж байв. Гэхдээ энэ нь шинэ юм биш. Дээр дурдсанчлан бид 3 хувийн НДШ-ийн өсөлтөд хэдийнэ хамрагдчихаад байгаа юм. Сүүлийн үед энэ талаар олон нийтийн сүлжээнд хүчтэй шүүмжлэл үүссэнтэй холбогдуулан, Ерөнхийлөгч хориг тавина гэж мэдэгджээ.
Тодруулж хэлбэл, Ерөнхийлөгч хэрэгжээд 2.5 жил болчихсон хуулинд олон нийтийн шүүмжлэлээс үүдэж, хориг тавихаар зэхэж байна гэсэн үг. Нөгөө талаас ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр ирэх оны тавдугаар сард дуусна. Хөтөлбөрт орохдоо НДШ-ээ нэмнэ гэж амлаж, хуулиа хэрэгжүүлж байснаа гэнэт сошиал дуулианаас болж, хориг тавина гэж мэдэгдэж байгаа нь хачирхал төрүүлнэ.
НДШ-ийн өсөлт нь ажилтан, ажил олгогчид хүнд тусч байгаа нь үнэн. Гэхдээ хэрэгжээд удчихсан хуулинд хориг тавих хэмжээнд Ерөнхийлөгч ажлаа явуулж, хэт мэдээлэл, мэдлэггүй байдлаар асуудалд хандаж байгаа нь буруу юм. Олон нийт шүүмжиллээ бол түүнд нь хориг тавьж, улс төр хийдэг үйлдэлдээ Төрийн тэргүүн нь хяналт тавих хэрэгтэй билээ.
Ж.МЯДАГБАДАМ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8.Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавина. Монгол улсын Ерөнхийлөгчийн тухай хуулиас...
American Online Pharmacy Acheter Cialis Ligne Pas Cher [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Purchase Keflex Online Can Amoxicillin Cau
Levitra Neu http://abuycialisb.com - Buy Cialis Order Generic Cialis Online cialis 5 mg Cialis Richtig Anwenden