Нийгмийн

Ким Хюн Жүн: Фенүүддээ "Монгол тийм ч хүйтэн газар биш юм байна" гэдгийг хэлмээр санагдлаа

Өмнөд Солонгосын уран бүтээлчид болох MC Sniper, Bloo, Ким Хюн Жүн нар өчигдөр Монголд газардсан. Тэд өнөөдөр 20:00 цагт "Holiday Inn" зочид буудалд хэвлэлийн бага хурал зохиож тоглолтын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Тоглолт маргааш 18:00 цагт Буянт-Ухаа цогцолборт болох юм.

Ким Хюн Жүний ярьсан хэсгийг хүргэе.

Тэрбээр "Сайн байцгаана уу, би анх удаа Монголд ирлээ. Солонгост байгаа болон дэлхийн өнцөг буланд байгаа фенүүддээ хандаж Монголын тухайн нэг зүйлийг хэлмээр байна. Монгол Улс тийм аймар хүйтэн газар биш юм байна шүү. Өмнө нь үзэсгэлэнтэй хөдөө тал газар зонхилсон улс гэж боддог байсан. Энэ бодлоо өөрчилсөн. Нийслэл Улаанбаатар хот их гоё хот байна. Шөнийн зураглал нь их гоё юм. Бас засуус ихтэй юм байна.

Монголын тухай яг үнэнээ хэлэхэд Солонгосчууд сайн мэддэггүй байсан. Өнгөрсөн зунаас эхлээд олны танил, Солонгостоо нөлөө бүхий хүмүүс аялж ирсэн. Олон бичлэг, кино, нэвтрүүлэг гарсан.Тэндээс их мэдээлэл авсан. Өнөөдөр Аялал жуулчлалын яамны сайд биднийг хүлээж авч уулзсан. Маш их баяртай байна. Түүхэндээ Солонгос-Монголын хамтын ажиллагаа сайн байсан.

Солонгос хүмүүсийг төрөхөд хөх толбо байдаг байсан. Монголчуудад ч бас байдаг гэсэн. Маш олон янзын зүйлээрээ адилхан гэдгээр нь олзуурхаж байна.

Монголын уран бүтээлчидтэй хамт тоглолт хийж буйдаа баяртай байна. Гадаад улсад ирээд тэр улсынхаа уран бүтээлчидтэй хамт тоглолт хийх нь үнэндээ тийм амархан зүйл биш. Энэ ажлыг бий болгох бүтээхэд бүх зүйлээс хамтарсан талууддаа баярлалаа. Өчигдөр орой монгол уран бүтээлчид тоглолтын бэлтгэлээ хангаж дууслаа гэсэн. Хэвлэлийн хурлаа дуусгаад тоглолт болох газраа үзнэ.

Монголд очих газар гэхээс илүү монгол том нохой байдаг гэж сонссон. Тэр нохой чоно барьдаг гэсэн. Том биетэй, банхар гэж нэрлэдэг нохойг хармаар байсан. Энэ удаад харах боломж олдох эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна.

Сэтгүүлчид найз бүсгүйтэй юү гэж асууж байна. Бидний ихэнх нь гэр бүлтэй. Эмэгтэй найзуудтай" гэлээ.


Ким Хюн Жүн гэж хэн бэ?

Жүжигчин, дуучин Ким Хюн Жүн 1986 оны зургаадугаар сард төржээ. Монголчууд түүнийг “F4” буюу “Boys Over Flowers” киноны Юн Жи Хүгийн дүрийг бүтээсэн гэдгээр нь сайн мэднэ.

Тэрбээр нэгэн ярилцлагын үеэр өөрийгөө хичээлдээ анхаарал хандуулдаг байсан хүүхэд гэсэн ч ахлах сургуулиа орхин хөгжмийн карьер хөөсөн байна. Ким Хюн Жүн дараа нь ахлах сургуулийн төгсөлтийн шалгалтаа өгч Кёнги их сургуульд элсэн оржээ. Гэвч ажилдаа анхаарал хандуулахын тулд Кёнги их сургуулиас гарсан юм. 

Ким Хюн Жүн 2005 оны зургаадугаар сарын 31-ны өдөр “SS501” хамтлагийн гишүүнээр дебют хийжээ. 2008 онд тэрбээр “MBC” телевизийн “We Got Married” нэвтрүүлэгт дуучин Хванботой хамт оролцсон байна. 

Тус шоу дээр олны танил хоёр хүн гэрлэсэн мэт дүр эсгэн хамтдаа сорилтуудыг давдаг. Ким Хюн Жүн болон Хванбо нарын дугаар үзэгчид дунд алдартай болж, 2008 оны “MBC Entertainment Awards”-аас Шилдэг хосын шагнал авчээ.

Мөн 2008 онд Ким Хюн Жүн “Boys Over Flowers” киноны гол дүрийг бүтээх болсон юм. Тус драма БНСУ болон Азийн бусад орнуудад хит болж Ким Хюн Жүн 2009 онд “Seoul International Drama Awards”-аас Хамгийн алдартай эрэгтэй жүжигчний шагнал, “Baeksang Arts Awards”-аас Телевизийн хамгийн алдартай эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн юм.

2010 онд Гуанжу хотод болсон Азийн спортын наадмыг нээлт дээр тэр Өмнөд Солонгосыг төлөөлж, “Sunshine Again” дууг дуулсан байна. Ким Хюн Жүн 2011 оны зургаадугаар сард “Break Down” нэртэй ганцаарчилсан цомгоо гаргасан нь арван өдрийн дотор зарагдан дуусаж, Өмнөд Солонгосын оны шилдэг борлуулалттай цомгуудын есдүгээр байрт оржээ.

2011 оны сүүлээр тэр “Lucky” нэртэй хоёр дахь цомгоо цацсан нь “Billboard”-ийн дэлхийн чартын тавд жагсан, Өмнөд Солонгосын оны шилдэг борлуулалттай цомгуудын аравдугаар байр орсон байна.

Ким Хюн Жүн 2015 оны тавдугаар сард цэргийн алба хааж эхлэн 21 сарын дараа буюу 2017 оны хоёрдугаар сард чөлөөлөгдсөн юм. Тэрбээр энтертайнментын салбарт амжилттай карьер бүтээснээс гадна хэд хэдэн удаа сайн үйлсийн аянд их хэмжээний мөнгө хандивлаж байжээ.

2011 онд Фүкүшимагийн газар хөдлөлт болсны дараа тэрбээр гамшгийн 100 сая вон хандивласан юм. Мөн 2013 онд БНХАУ-ын Лушань бүсэд болсон газар хөдлөлтөд 100 сая вон хандивласан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-17 00:59

huchingiin hereg hiigeed odoo solongostoo hench bish bolson gesenshuu

Зочин
Зочин
2024-02-17 03:03
Reply to  Зочин

Яг хүчин бол бишээ яг �##�дар нэртэй явж байх үед нь хуучин найз охин нь хүчирхийлэгч гэж мэдээ цацснаас болсон ернь хүчирхийлээгүйл юм билээ нөгөө охин нь их хэмжээний мөнгө нэхсэнээс үүдэлтэй л хэрэг болсон байдаг.

Зочин
Зочин
2024-02-17 01:52

Эр эм нь үл мэдэгдэх юмнууд тэдэн кимчигээ идээд гэбтэж бай үхсэн гацаа хийж энүүгээр доншуучлаад байгаан шиба�##�

Зочин
Зочин
2024-02-17 18:51
Reply to  Зочин

тэнэг минь чамайг бодвол цэргийн �##�ба хаачихсан .Чиний хажууд хүн за

oogii
oogii
2024-02-17 19:00

bi anx udaa iim duuchin baidag gej sonsloo

Мишээл
Мишээл
2024-02-17 20:57

Үнэрхээр хэлэх үг �##�га гоё байна зүгээр л нэг гоё солонгост очисон мэдрэмж төржийн ????????????????

Мишээл
Мишээл
2024-02-17 20:59

Үнэхээр хэлэх үг �##�га зүгээр л гоё цаана�##� нэг гоё солонгост очсон мэдрэмж төржийн ????????????????

Холбоотой мэдээ

Back to top button