Гадаад мэдээДЭЛХИЙ

Алексей Навальный хойд туйлын шоронд амьсгал хураалаа

ОХУ-ын сөрөг хүчний улс төрч Алексей Навальный шоронд амьсгал хураасан гэж Оросын албан тушаалтнууд мэдээлжээ. Тэрээр 2021 оноос хойш шоронд хоригдоод байсан юм. Навальный өнгөрсөн арван хоёрдугаар сараас хойш Хойд туйлд байрлалтай маш хатуу дэглэм бүхий шоронд ялаа эдэлсэн.

Одоогийн байдлаар түүний үхлийн шалтгаанnтодорхойгүй байгаа ч шоронгийн удирдлагууд Навальныйг өнөөдөр /2024.02.16/ алхаж байхдаа бие нь тавгүйтэж, ухаан алдаж унасан гэж мэдэгджээ.

Навальный нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хамгийн том шүүмжлэгчдийн нэг байсан юм. Тэрээр 2020 онд онгоцод байхдаа хордож, Германд хүргэгдэн эмчилгээ хийлгэсэн. Мэргэжилтнүүд түүний цуснаас сорьц авч шинжлэхэд Новичок нэртэй хор илэрсэн.

Навальный 2021 оны нэгдүгээр сард ОХУ-д буцаж ирсэн бөгөөд түүнийг цагдаагийн албан тушаалтнууд буусан даруйд нь баривчилсан юм. Тэр цагаас хойш Навальный шоронд хоригдсон. Олон улсын ажиглагчид түүнийг улс төрийн зорилготой ялласан гэж үздэг юм.

Түүнийг амьсгал хураасан гэдгийг зарласны дараа барууны орнуудын удирдагч нар эмгэнэл илэрхийлжээ. Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак “Навальный амьсгал хураасан нь эмгэнэлтэй мэдээ” гэсэн бол Германы канцер Олаф Шольц “Эр зоригийнхоо улмаас амь үрэгдлээ” гэсэн байна.

Эх сурвалж: BBC

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
монгомонголл
монгомонголл

Путинд том гай болно доо

dictator communism
dictator communism

daranguilagch deglemtei ulsiin irgeni amidral neg iimerhuu. oros hoid solongos 2 adilhandoo

Бодит байдал
Бодит байдал

оросууд Монголын 2 эрөнхий сайдыг урьж аваачаад нэгийг нь Улсыг баярын өдөр,нөгөөг нь Цагаан сарын өдөр цаазалсан. Мөн ч их өшөө хорсол шүү.Үүнийг манай оёо,мояа,босоо хэвтээ хөхдөгүүд мэддэггүй бололтой,хэл мэдэхгүйн зовлон их л дээ чааваас

Бат инженер
Бат инженер

Бурхны оронд төрөх болтугай. Чиний минь Орос орон дандаа ийм нийтийн шорон шиг байхгүй байлгүй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button