УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Сэргэлэн сумын Засаг дарга Л.Төмөрчөдөр ЗГ-ын тогтоол зөрчиж, -20 хэмд морь уралдуулжээ

Өнгөрөгч долоо хоногийн /2024.02.14/ Засгийн газрын хуралдаанаар уяачид хаврын морин уралдааны талаар асуудал хөндөж тавьсныг нэмэлт танилцуулгаар хэлэлцсэн байдаг. Ингэхдээ морин уралдаантай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй билээ. Гэхдээ үүнээс хэд хоногийн өмнө Монголын морин спорт уяачдын холбоо хаврын морин уралдааныг Ерөнхий сайд дэмжсэн гэх хуудуутай мэдээлэл цацсан байдаг.

Гэтэл Төв аймгийн Сэргэлэн суманд уржигдар /2023.02.17/ их нас, азарга ангиллаар морин уралдаан зохион байгуулжээ.

Уг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 57-р тогтоол гаргасан. Уг тогтоолоор "Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглосон". Түүнээс хойш тогтоолд өөрчлөлт ороогүй, өөрчлөх боломжгүй билээ.

Тодорхой хэлбэл, Сэргэлэн сумын Засаг дарга Л.Төмөрчөдөр энэхүү тогтоолыг үл тоожээ.

2024.02.08-нд Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар Засгийн газрын 2019 дээрх тогтоолыг сануулж, сумдад өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан сунгаа, морины уралдаан зохион байгуулахгүй байх албан тоот гаргажээ. Мөн 2024.02.05-нд Төв аймгийн Цагдаагийн газар морин уралдаан зохион байгуулахгүй байх зөвлөмж гаргаж байж.

Аймгийнхаа Засаг дарга, Цагдаагийн газрыг үл тоож, -20 хэмд хүүхдээр хурдан морь унуулсан Л.Төмөрчөдөрт ямар хариуцлага тооцох вэ.

Зөрчлийн хуулиар:

Зөрчлийн хууль 6.20.3 "Өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор хууль бусаар хүүхдийн нэрийг барьж, ашиг олох, эсхүл амь нас, эрүүл мэнд, нэр хүндэд нь харшлах, аюул учруулах тоглоом, наадам, бусад арга хэмжээнд оролцуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Төмөрчөдөр яг өөрөө гардан зохион байгуулаагүй биз дээ, хориглож зогсоох ёстой л байж дээ !

Зочин
Зочин
Reply to  Зочин

Аягүй бол өөрөө морь уядаг байж таарна.17-нд манай Түргэний голд л лав нүүр нүдгүй шуурч байсан чоно борооноор гэгч юм болж дээ. Засаг ноёноос, сумын цагдаагаас нууцаар морь ур�##�дуула ямарч боломжгүй. Дээд дарга нарынхаа шийдвэрийг үл тоодог ЗД, цагдаа 2-ыг шууд х�##�ах нь зөв

Зочинsongogchid
Зочинsongogchid

husaa

Зочин
Зочин

НӨГӨӨ АЛДАРТ ЭНЭ ТЭРТЭЙ ЛАНД ШААСАН ПИСДАНУУД ЗАСАГ ДАРГЫН ҮГИЙГ ТООХГҮЙ БАЙХОО

Зочин
Зочин

ТӨМӨРЧӨДӨРИЙГ ХӨНГӨЛӨӨД АДУУ БОЛГОЁОО

Зочин
Зочин

Дураараа дургихад төрийг төмөр нүүр яасан бэ?

Зочин
Зочин

Том толгойтой засаг дарга нарынхаа хандыг хага дараачээ

Зочин
Зочин

Төмөрчөдөрт ямар ч буруу байхгүй. Тэр бол хувь хүний эрх.эрх чөлөө,ардчил�##� .М�##�чдын амьдр�##� хэнд хамаатай юм.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хол очиж Төмөрчөдөртэйгөө хамт хуцдаа

Зочин
Зочин

Дагаж мөрдөхгүй юм бол хууль гаргаад яадаг юм.
Болохгүй гэсэн бол болохгүй л биз дээ. Хүүхдийн амь нас эрүүл мэндээр тоглох дуртай уяач нэртэй �##�уурчид ад хатуу арга хэмжээ авах хэрэгтэй.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Явган шуурга шуурч байхад ура лдаж л байдаг даа !!

Зочин
Зочин

Хүйтэн өвлөөр хүүхэд тамг�##�сан яасан муу харгис хулгайч вэ

Зочин
Зочин

УНААЧ ХҮҮХЭДҮҮДИЙН ХИЧЭЭЛ СУРГУУЛЬ ЯАСАН БАЙХ УУ.

Холбоотой мэдээ

Back to top button