Улаанбурхан өвчний түргэвчилсэн оношилгооны шинэ аргыг нэвтрүүлнэ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ОХУ-ын Москвагийн Г.Н. Габричевскогийн нэрэмжит эрдэм шинжилгээ, судалгааны институтын төлөөлөгчтэй уулзлаа. Уулзалтаар дэлхийд дахинд ялангуяа Европийн улсад гарч байгаа Улаанбурхан өвчний тандалт сэргийлэлтийн талаар хамтран ажиллах талаар ярилцлаа. Уг институтэй 2-3 жилийн хамтарсан төсөл хэрэгжүүлэх бөгөөд Улаанбурхан, улаанууд өвчний лаборторийн түргэвчилсэн оношилгооны шинэ аргыг нэвтрүүлэх, эмч нарыг харилцан сургах, хүн амын дундах дархлал тогтоцын түвшинг судлах судалгаа хийж, олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо. Хөрш зэргэлдээ орнуудад Улаанбурхан өвчийн гарч буй эрсдэлтэй энэ үед нотолгоонд суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргаж, уг өвнөөс урьдчилан сэргийлэхэд үр дүнгээ өгөх ач холбогдолтойг Эрүүл мэндийн сайд онцолж, ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны хамт олонд болон эрдэмтэн судлаачдад талархал илэрхийллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.