“Nike” компани зардлаа танахаар 1,700 ажилтнаа цомхотгоно
Дэлхийн томоохон спорт брэндүүдийн нэг болох “Nike” ажиллах хүчнийхээ хоёр гаруй хувь буюу 1,700 ажилтнаа цомхотгох болсон байна. Ингэснээр үйл ажиллагаа явуулах зардлаасаа 2 тэрбум гаруй ам.долларыг хэмнэх юм.
Тус компанийн төлөөлөгч мэдэгдэл хийхдээ “Энэхүү арга хэмжээ нь бидэнд хамгийн том өсөлтийн боломжоо бүрдүүлэхэд туслах байгууллагын зөв хэмжээнд хүргэнэ. Эдгээр өөрчлөлт ойролцоогоор манай нийт ажиллах хүчний хоёр хувьд нөлөөлнө. Бид “Nike”-ийн багийн бүх гишүүдэд оруулсан хувь нэмэрт нь талархаж байна” гэжээ.
Өнгөрсөн арван хоёрдугаар сард “Nike” дэлхий даяар хэрэглэгчид зарлагаа бууруулж байна гэх мэдээллийн дараа орлогын таамаглалаа бууруулсан. Мөн ирэх гурван жилийн турш үйл ажиллагааны зардлаа 2 тэрбум ам.доллароор танах төлөвлөгөөг танилцуулсан байна.
Дэлхий даяар хэрэглэгчид зарлагаа танаж буйгаас гадна “Nike” компани “Hoka” болон “On Cloud” гэх мэт амжилттай үйл ажиллагаа явуулж буй брэндүүдээс хүчтэй өрсөлдөөнтэй тулгараад байгаа юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.