Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Японы мянган жилийн настай уламжлалт ёслол эцсийн удаа боллоо

Японы Иватэ мужийн хэд хэдэн тосгонд мянга гаруй жилийн өмнө тэмдэглэж ирсэн Сомин ёслол нэртэй баяр байдаг аж. Тус баяраар хагас нүцгэлсэн эрэгтэйчүүд аз хийморь авчирдаг гэгддэг Сомин уутыг шүүрэх гэж өрсөлддөг байна.

Сомин ёслолыг зохион байгуулдаг хамгийн алдартай газар нь 729 онд байгуулагдсан Кокүсэки сүм юм. Мянга гаруй жилийн түүхтэй ёслол учир жил бүр олон мянган жуулчид Кокүсэки сүм дээр ирж үздэг байна. Гэвч Японы хүн ам хурдацтай хөгжиж байгаа тул тус ёслолыг ийм хэмжээнд зохион байгуулахад хүндрэл тулгарах болжээ.

Кокүсэки сүмийн лам Дайго Фүжинами “Баяр ёслолыг ийм хэмжээнд зохион байгуулах нь их хэцүү. Өнөөдөр маш олон хүн цуглаж, сэтгэл хөдөлгөм өнгөрлөө. Гэхдээ хөшигний ард олон зан үйл үйлдэх шаардлагатай, маш их ажил хийх ёстой байдаг. Хэцүүхэн байгаа бодит байдлыг зүгээр орхиж болохгүй” гэсэн юм.

Японы нийгэм бусад орнуудтай харьцуулахад хурдацтай хөгшир байгаа. Үүний улмаас алслагдмал, жижиг тосгонуудад олон тооны сургууль, дэлгүүр, үйлчилгээний газрууд хаалгаа барьсан байна.

Сомин ёслол Цагаан сарын шинийн 7-ны өдөр болдог заншилтай учир өнгөрсөн бямба гарагт /2024.02.17/ болсон юм. Бямба гарагийн ёслолыг хамгийн сүүлийн удаа Сомин уут шүүрэх өрсөлдөөн зохион байгуулсан гэдэг утгаараа урьд өмнө нь байгаагүй олон хүн үзэж сонирхжээ.

Өрсөлдөөнд оролцсон Тошиаки Кикүчи “Өөр хэлбэрээр ч болтугай энэ уламжлалыг авч үлдэхийг хүсэж байна. Гар бие оролцож байж л сайн сайхныг нь мэдэрдэг олон зүйл бий” хэмээсэн байна. Ирэх жилээс эхлэн Кокүсэки сүм Сомин ёслолоор залбирал үйлдэх гэх мэт үйл ажиллагаа зохион байгуулах юм.

Эх сурвалж: Japan Today

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Батбаяр
Батбаяр
2024-02-20 07:45

ЁР НЬ БОЛ МОНГОЛ ЯПОНЧУУД ОЙРОЛЦОО ЗАН ЗАНШИЛТАЙ АРД ТҮМЭН ҮҮД ЯЛГАА НЬ МОНГОЛЧУУД ГАДАГШАА ДУУАЛДАЖ СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ ИЛЭРХИЙЛДЭГ ЯПОНЧУУД ДОТОГШОО ДУУ АЛДАДАГ ХӨГЖИМ УРЛАГ НЬ ЯГ ЭНЭ БАЙДЛЫГ ХАДГАЛСАН ӨВӨРМӨЦ СОНИН ӨНГӨ АЯСТАЙ БАЙДАГ ЯПОН ХӨГЖИМ АРЬСАН ЦАРТАЙ ТОРГОН УТАСТАЙ ДУУ СУЛТАЙЧ БҮХ НОТЫГ ТОГЛОЖ БОЛОХ МАШ САЙН ХӨГТЭЙ ЯПОНЧУУД СЭТГЭЛЭЭРЭЭ ТОГОЛДОГ БАС ТҮҮНИЙГЭЭ ОЙЛГОДОГ МОНГОЛЧУУД МОНГОЛ ОРОН ХУУРАЙ УУР АМЬСГАЛТАЙ УЧИР АРЬСАН ЦАРТАЙ ХӨГЖИМ ГАДАГШАА МАШ САЙН ДУГАРДАГ ЗАДГАЙ ПЁТАТОНИК ХӨГ АЯТАЙ БАЙДАГ

Холбоотой мэдээ

Back to top button