18 телевиз: 3.5 жилийн хугацаанд нийт ₮81.2 тэрбумыг иргэдээс хураамж хэлбэрээр авчээ

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар айл өрхүүд сар бүр арилжааны 18 телевизэд 2500-3500 төгрөгийн хураамж төлдөг болоод дөрөв шахам жилийг өнгөрүүлж байна. Уг асуудлыг үндэслэлгүйгээр иргэдийн халааснаас мөнгө татаж байна гэж үзсэн иргэд “D-Parliament” системд уг хуулийн зохицуулалтыг хүчингүй болгуулахаар саналаа нэгтгэж байна. Иймд дээрх асуудлын эргэн тойронд өрнөсөн зүйлс болоод олон улс дахь жишиг ямар байдгийг эл материалаа бэлтгэлээ.
-18 телевиз жилд 22 тэрбум 671 сая төгрөгийг айл өрхүүдээс татан төвлөрүүлдэг-
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар Монголын 768 мянган айл өрхийн 82 хувь нь “Univision”, “Skymedia”, “DDish” зэрэг кабелийн сувгуудаараа дамжуулан телевизүүдэд хураамж төлдөг. Тухайлбал, хувь хүн эзэмшдэг, арилжааны 18 телевизэд нэг өрх дунджаар 2500-3500 төгрөгийг сард төлдөг. 768 мянган өрхийн 82 хувь нь 629,760 өрх болж байна. Сард төлдөг дүнг дундажлан 3000 төгрөг гэж үзвэл нийт нэг тэрбум 889 сая 280 мянган төгрөг болж буй. Харин бүтэн жилд эдгээр 18 телевиз иргэдээс нийтдээ 22 тэрбум 671 сая 360 мянган төгрөгийг иргэдээс босгодог болж байна. Үүнийг арилжааны 18 телевизэд хуваавал нэг телевизэд сард 104 сая 960 мянган төгрөгийг иргэдээс төвлөрүүлдэг гэсэн үг.
Дээрх тооцооллыг зургаар тайлбарлавал

-Хуулийн төслийг анх УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулж байжээ-
Тэгвэл үүнийг зохицуулдаг Өргөн нэвтрүүлгийн тухай хууль анх 2016 оны арванхоёрдугаар сард УИХ-д өргөн баригдаж, гурван жилийн дараа буюу 2020 оны долдугаар сарын 01-ний өдөр соёрхон батлагдсан байдаг. Хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн ажлын хэсгийг ахалж, Байнгийн хороонд танилцуулж байжээ. Мөн хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар нэг бүрчлэн санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж байжээ.
Уг хуулийн 20.6 дугаар зүйлд зааснаар "Өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн заавал гишүүнчлэлтэй, нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох Монголын телевизүүдийн холбоо /цаашид "Холбоо" гэх/ нь энэ хуулийн 20.5.3-т заасан хөлсийг төвлөрүүлж, өргөн нэвтрүүлгийн телевизийн үзэлтийн судалгааг үндэслэн гишүүдэд хуваарилна" гэж тусгасан байдаг. Үүнээс харахад "Монголын телевизүүдийн холбоо" уг хуулийг анхлан санаачилж, өөрсдийн эрхийн төлөө хууль батлуулсан гэх логик харагддаг.
Тэгвэл, "Монголын телевизүүдийн холбоо” телевизүүдийн ажлын уялдаа холбоог бэхжүүлэх зэрэг нийтлэг эрх ашгаараа 2005 онд нэгдэж, байгуулагдаж байв. Монголын телевизүүдийн холбоог тухайн үеийн “25 дугаар суваг” телевизийн захирал З.Алтай, “TV5” телевизийн захирал С.Сарангэрэл, “TV9” телевизийн захирал Ц.Энхбат, “UBS” телевизийн захирал Ц.Балхжав нар үүсгэн байгуулсан байдаг.
Харин уг холбоонд нийт Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг телевизүүдээс 18 нь гишүүнчлэлтэй. Үүнд 25-р суваг, UBS, ТВ-5, ТМ, SBN, ТВ-8, С1, ТВ-9, Central, NTV, Eagle, Mongol HD, Тэнгэр TV, Стар, ETV, Боловсрол суваг, Малчин, Сүлд телевизүүд тус тус багтдаг аж.
Тэгвэл хууль батлагдсанаас хойших 43 сарын хугацаанд арилжааны 18 телевиз нийт 81 тэрбум 239 сая 40 мянган төгрөгийг иргэдээс хураамж хэлбэрээр хуулийн дагуу авчээ. Түүнчлэн Засгийн газар "Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан" байгуулж, төсөвт хоёр тэрбум төгрөг тусгуулсан байдаг.
Дараах телевизүүдийг хүснэгтээр харуулбал,

-Бусад улсад өгч буй мэдээллийн зэрэглэлээсээ хамаарч төлбөр авдаг-
Олон улс дахь жишээг дурдвал, Европын холбоо болон АНУ-ын тэргүүлэгч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гуравны хоёр нь буюу 69 хувь нь ямар нэгэн байдлаар хураамж авдаг аж. Уг хандлагыг 2017 оноос хойш өргөн хүрээнд түгсэн гэж ойлгож болно. Учир нь АНУ-д энэ чиг хандлага тэргүүлэгч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 76 хувийг эзлэх болжээ. Рейтерс сэтгүүл зүйн судалгааны хүрээлэнгээс Европ, АНУ-ын долоон улсын 212 мэдээллийн хэрэгслээс авсан уг судалгаагаар сүүлийн үед мэдээний төлбөрийг төлөх хүсэлтэй хүмүүсийн тоо аажмаар нэмэгдэж байгааг онцлоод буй.
Төлбөртэйгөөр мэдээллээ нэвтрүүлдэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын сарын хураамж 2-41 евро хооронд хэлбэлздэг бөгөөд дунджаар 14 евро байдаг юм байна. Үүнийг монгол төгрөгт шилжүүлбэл, 7200-150 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж, дундаж дүн нь 50 мянган төгрөг болж байгаа юм.
Төлбөрийн чиг хандлагын тухайд нийтлэлийн төрлөөс хамааран ихээхэн ялгаатай байна. Тухайлбал, бизнес мэдээлэл өгдөг хэвлэлүүд хамгийн их төлбөр авдаг бөгөөд Их Британийн "Financial Times" жагсаалтыг тэргүүлдэг аж. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төлбөрийн загварыг хурдацтай нэвтрүүлж, сэтгүүл зүйн салбар хөдөлмөрөө хэрэглэгчид үнэлүүлж, бэлэн мэдээлж буй материалаасаа төлбөр авдаг тогтолцоо руу хурдацтай орж байгаа талаар Reuters institute болон University of Oxford-ын судалгааны баг мэдээлжээ.
Доорх зургаар төлбөр авч мэдээллээ түгээдэг мэдээллийн хэрэгслүүдийг харуулав

Багцалбал, Арилжааны телевизүүд иргэдээс хураамж авдаг нь олон улсад шинэвтэр хандалга юм байна. Ингэхдээ хийсэн бүтээлээ үнэлүүлэх, мэдээллийн ач холбогдлоос хамаарч уншигчдад сонголтыг өгдөг. Уншихыг үзэхийг хүссэн хүмүүс нь төлбөрөө төлөөд үздэг зарчимтай аж.
Харин Монгол Улсад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон улсын жишгээр үйлдвэрлэж буй бүтээгдэхүүндээ төлбөрийн системийг уялдуулж, эхний байдлаар шилжсэн нь энэ гэж харж болох юм. Иймд чанартай, тэнцвэртэй, өгөөжтэй мэдээллийг авахдаа иргэд шаардлага тавьдаг байдал руу шилжих нь зүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Yu ch hamaagui gargadag suvag neegeed l sard bagadaa automat-r 100 saya-n orlogotoi.
Aimar business yumaa
ҮЗЭХ ХАРАХ ЮМ ҮНЭНДЭЭ БАЙХГҮЙ АМ БАРЬДАГ ХЭДЭН МЭЭМ БӨГСӨӨ ХӨДӨЛГӨЖ ИРГЭДИЙГ ХУЛХИДДАГ АЛЦГАРУУД БАЛХЖАВ САРАНГЭРЭЛ ЭНХБАТ НАР ЛУЙВАРДСАН МӨНГӨӨ БУЦААЖ ӨГӨӨ МАНАЙХ ГЭХЭД ЭНЭ ЛУЙВАРЧИНГУУДАД 23 САЯЫГ ТАВИАД ТУУЖЭЭ ХАЙРАН МӨНГӨ НЭГ ПҮҮЖГИЙ ГЭСЭН ҮГ АЯА ЛУЙВАРЧИД ХӨЛЖСӨН ЯАЦАРСАН ЛАЛАРЫН ХОРВОО ВЭ? МӨНГӨӨ АВЬЯА ДЭЭРЭМЧИНГҮҮДЭЭ
Yzdeg suvag tsuukhun duu. Syyliin yed kinonoos uur nevtryyleg yzekhee ch bolison. Yamarch khereggyi nevtryylgyyd gardag bolokhoor.
3 хан сая хүнтэй байж тeлeвиз, нам, хувийн сургуулиудынх нь тоо найгүй олон
Монголын телевизүүдийн холбоо анх санаачилж гэхээс илүү ЛОББИдож гэдэг үг оновчтой. Тэр холбооны захир�##� ч билүү хүүхнүүд нь нэгдсэн 18 ТВ-н багц хэмээн нэрийдэж томцуулын дэргэд Хэвлэлийн хишиг түгээгч нь болсоор жижиг гэх мөнчгөрөөрөө яваа редакцуудаа гэрээ гэх хоол тааруулах арга чадамгай барьж байгаа харагддаг даа.
ҮЗЭГЧДИЙН ХАЛААСНААС МӨНГИЙГ НЬ АВААД ТҮҮГЭЭР НЬ ЭРГҮҮЛЭЭД ТАРХИЙГ НЬ УГААДАГ БИЗНЕСИЙГ ЦЭЦЭГЛҮҮЛЖЭЭ. ТЕЛЕВИЗҮҮДИЙН ХОЛБОО БОЛ ТЭНД АЖИЛЛАДАГ СЭТГҮҮЛЧДИЙН БУС ХАРИН ЭЗДИЙНХ НЬ ХОЛБОО ЮМ БАЙНА.
юутүүбт төлбөр төлмөөр байна.
Тогтохсүрэнг сонгож болохгүй нь байна шүү.
Танайх нэг татварын �##�баны байцаагчаас �##�бан ёсоор компанийн ноогдол ашгаас хэдэн хувийн татвар авдгийг асуугаад 5% гэж хариулб�##� ЭТТ-ээс яагаад 10%-ийн татвар 500 төгтэй илыы хураасныг асуугаач !
Энийг зогсоохын тулд тэр зохицуул�##�тыг нь хүчингүй болгох санаачлагыг дэмжиж гарын үсэг зурах хэрэгтэй ш дээ. Тэрнийг дэмжсэн хүний тоо ханг�##�ттай нэмэгдэхгүй байна шүү.
Гэхдээ бараг үздэггүй тэгэхээр мөнгөө хүчээр өгч бна даа