Ц.Дааръяагийн "загнуулдаг" шавь АНУ-д болсон Олон улсын төгөлдөр хуурын тэмцээнд түрүүллээ

АНУ-ын Нью Йорк хотын "Carnegie Hall"-д Олон улсын төгөлдөр хуурын тэмцээн болсон. Үүнд Монголын хоёр төгөлдөр хуурч Д.Мөнхбат тэргүүн байр эзэлсэн бол дэд байрт А.Базаррагчаа шалгарчээ. Тодруулбал, Төгөлдөр хуурч, багш Ц.Дааръяагийн хоёр шавь уг амжилтыг гаргасан байна. Тэдний нэг нь цахим орчинд багшдаа "загнуулдаг" шавь гэдгээрээ олонд танигдаад байсан билээ.
Тэрбээр өмнө нь төгөлдөр хуураа анхлан өөр багшаар заалгаж сурсан ч сүүлийн нэг жилийн бэлтгэлээ Ц.Дааръяад шавь орж, хангасан байдаг.
Тоглолтын дараах баярын сэтгэгдлээ Ц.Дааръяа илэрхийлэхдээ "Түрүүлдэг шавь маань загнуулаад од болдог хүү шүү дээ. Загнуулсны эцэст амжилт гаргалаа. Чадлаа. Тоглож байх үед нь салгалаад чичрээд байсан. Өмнөөс нь тоглож байгаа юм шиг огшлоо. Алддаг хэсэг дээрээ алдчих вий гэж айгаад зүрх амаар гарах шахсан. Алдаагүй тоглохоор нь гайхах баярлах зэрэгцсэн" гэлээ.
Тэд хоёрдугаар сарын 13-ны өдөр АНУ-д очиж, хоёрдугаар сарын 18-ны өдөр тэмцээндээ оролцсон байна. Тэдэнд бэлтгэлээ хийх газар байгаагүй тул ресторануудаас асуусан боловч зөвшөөрөөгүй аж. Иймд төгөлдөр хуурын дэлгүүрүүдээс гуйж, хоёр хоёр удаа л тэмцээний өмнөх бэлтгэлээ хийжээ.
Түүний манай сайтад өгч байсан ярилцлагыг доор холбоос дээр дарж уншаарай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ тэмцээнд жил бүр олон монгол хүүхэд оролцдог. Тэмцээний чансаа, үнэлгээг нь сайн ойлгоогүй. 22 хүүхэд оролцоход 20 нь first place авсан
Хүүхдийн хөгжлийг дэмждэг сайхан арга хэмжээ олон байдаг. Оролцож байгаа нь ч, амжилт гаргаж байгаа нь ч сайхан л шүү дээ. Маш том дурсг�##�, цаашдыэ мотиваци болж үлддэг.
сайн багш бол үнэхээр хүүхдийн төлөө зүрх сэтгэлтэй хүн байдаг даа баярл�##�аа багш танд
Багш нар хүүхэд зодлоо л гэдэг юм сургах гэж байгаа бол яахав гэж боддог шүү .Түүнээс өөр ш�##�тгаан бол өөрөө
Мэдээллээ з�##�руулна уу! крешендо бол чансаа өндөртэй тэмцээн. Олон монгол хүүхдүүд оролцож байр эзэлсэн. Худ�##� мэдээ цацахаа больно уу!!!. Зөвхөн Дарьяагийн шавь түрүүлээгүй шүү.