Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ, Тайванийн харилцааг хурцатгасан хэд хэдэн үйл явдал боллоо

БНХАУ болон Тайванийн харилцааг хурцатгасан хэд хэдэн зүйл ойрын хэдэн өдөр болж өнгөрлөө. Яаг юу болоод өнгөрөв?

Өнгөрсөн ням гарагт /2024.02.18/ Кинмэний арлын ойролцоох хориотой бүсэд БНХАУ-ын хоёр иргэн дөрвөн иргэн нэвтэрсэн тул Тайванийн эргийн харуулаас зугтсан байна. Кинмэний арлууд нь БНХАУ-тай ойрхон оршдог ч Тайванийн эзэмшилд байдаг.

Зугтаж явахдаа онгоц нь хөмөрсөн тул БНХАУ-ын хоёр иргэн амь үрэгдэж, хоёр нь эсэн мэнд аврагдсан юм. Үүний дараа БНХАУ эргийн хамгаалалтын алба нь Кинмэн арлуудын эргэн тойронд хууль сахиулах ажиллагааг чангатгана гэж мэдээлжээ.

Хууль сахиулах ажлын хүрээнд даваа гарагт /2024.02.19/ БНХАУ-ын эргийн хамгаалалтын алба Кинмэн арлын ойролцоо явж байсан Тайванийн онгоцыг зогсоон, шалгалт явуулсан байна.

БНХАУ-ын эргийн хамгаалалтын албаны зургаан ажилтан 23 хүн болон 11 хөлгийн багтай Тайванийн жуулчны онгоцонд орж маршрутын төлөвлөгөө, гэрчилгээ, хөлгийн багийн үнэмлэхийг шалгасан аж.

Тайванийн эргийн хамгаалалтын алба тус явдлын талаар мэдээлэл хийхдээ гүехэн усны улмаас жуулчны завь Хятадын тал руу хазайж орсон гэсэн байна.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2 сар 20, 2024 14:42

hoer hun ymuu 4 hun ymuu

Ганаа
Ганаа
2 сар 21, 2024 19:32

Маш их дүрмийн �##�даатай бас найруулга муу мэдээллийг тавих юм

Холбоотой мэдээ

Back to top button