Нийгэм мэдээ

Тайландаас амьтан гаргах гэж оролдсон монгол иргэн баригджээ

Тайландын хилээр амьд амьтан гаргахыг завдсан Монгол Улсын иргэнийг саатуулжээ.

Өнгөрсөн бямба гарагт Тайландын нийслэл Бангкок хотын Олон улсын нисэх буудал дахь гаалийн алба амьд амьтан хилээр гаргахыг завдсан этгээдийг саатуулсан болохоо өчигдөр зарлалаа.

Тухайлбал, Бангкокийн Суварнабхуми нисэх онгоцны буудлаас Улаанбаатар руу нисэх нислэгийн зорчигчдын ачаа тээшийг нь шалгахад хоёр комодо луу, зургаан Энэтхэг одтой яст мэлхий, найман игуана, таван питон, 24 амьд загас илрүүлсэн байна. Уг этгээдийг тусгай хамгаалалттай амьтдыг хууль бусаар хил нэвтрүүлсэн хэрэгт буруутгасан гэж Гаалийн газраас мэдээллээ.

Тайланд бол зэрлэг ан амьтдыг хууль бусаар хил давуулан хилээр нэвтрүүлэх гол төв бөгөөд эдгээр амьтдыг ихэвчлэн Хятад, Вьетнам руу зардаг. Өнгөрсөн аравдугаар сард Суварнабхуми нисэх онгоцны буудал Тайвань руу нисэх онгоцонд 30 гаруй амьд амьтдыг хууль бусаар нэвтрүүлэх оролдлого гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 20, 2024 14:30

Х�##�уун орны амьтдыг цасан шуургатай монголд авчирч яах гээ юм бол

Зочин
Зочин
2 сар 20, 2024 15:00

Яаж ийгээд оруулаад ирсэн бол монголчууд үзэж харах ярих юмтай байсан даа . Зохих зөвшөөрөл энэ тэр байгаагүй юм байх даа . Монгол хүнээ ла.аврая даа . Нэгдэцгээе

Зочин
Зочин
2 сар 20, 2024 15:07

Ингээд л монголчуудынхаа нэр хүндийг б�##�лаад хаячихаж байгаа юм шдээ!! Тайландын хил га�##�ь нь одоо монголчуудыг бүгдийг хардаж ш�##�гадаг, чирэгдүүлдэг болно доо??

Холбоотой мэдээ

Back to top button